|

Дарханд 10 мянга гаруй оюутан суралцаж байна

Дархан-Уул аймаг дахь АШУҮИС дэргэдээ ард иргэд, оюутнуудад зориулсан "Сайхан сэтгэл” нэртэй эмнэлэгтэй. Тус эмнэлэг оюутны байрныхаа нэгдүгээр давхарт байрладаг ажээ. Их сургуулийн эмнэлгийн хаалгаар ороход урдаас "Инээмсэглэн угтъя-Итгэлтэй үйлчилье” гэсэн ногоон бичигтэй уриаг дотор хаалганы дээр бичсэн, цэвэрхэн, тохилог орчин угтсан юм. Дархан-Уул дахь АШУҮИС-ийн дэд захирал, захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга П.Нямсүрэн...

Энэ өдөр ...

Энэ өдөр ... Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөнд буюу 1911 оны 12-р сарын 29-ний Баасан гаригт Их хүрээний олон гайхмаар үйл явдлыг үзэв. Эл өдөр 70-80 настан бүрийг 3 лан, 80-90 настан бүрийг 6 лан, 90-100 настан бүрийг 9 лан мөнгө, таяг зэргээр тус тус шагнан, хүнд хөнгөн ялтныг өршөөж, бүрнээ хэлтрүүлэн суллаж тавьсан байна. Монголчууд Манж хятадын эрхшээлээс гарч олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулснаа зарлаж Их...

Дарханаас нийт 36 хүүхэд Монгол улсын “Оны шилдэг хүүхэд” боллоо

Үндэсний хэмжээний авьяастан тодруулах "Авьяаслаг монголчууд” уралдаант нэвтрүүлгийн ялагч "Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан авьяастнууд "Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон байна. Тэд оны онцлох хүүхдүүдийн шагналыг Ерөнхий сайдаас гардан авчээ. Мөн "Монгол улсын 2015 оны онцлох хүүхэд”-ээр Жигүүр цогцолбор сургуулийн сурагч Д.Шинэбаяр шалгарч, Монгол улсын Ерөнхий сайдаас батламжаа гардан авсан байна. Д.Шинэбаяр нь хоёр...

Маргааш бүх нийтийн амралтын өдөр

  Маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй. Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна. ...

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Үндэсний статистикийн газраас жил бүр зохион байгуулдаг мал тооллого 12 дугаар сарын 07-ноос орон даяар нэгэн зэрэг эхлэн 17-ны өдөр дууссан. Аймгийн хяналтын тооллогыг засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй холбогдох албаны хүмүүс энэ сарын 19-нд явуулсан юм. Манай улсын эдийн засгийн гол салбаруудын нэг мал аж ахуйн салбарт малын тоо толгой өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлт,...