|

Хууль бус томилгооноос сэргийлж зөвлөмж, чиглэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газар хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянах, тодорхойлох үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Сүүлийн үед Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж нийтийн болон төрийн жинхэнэ албан тушаалтныг...

Ч.Сайханбилэгийн хөлд ороогдсон могойнууд

Энэ удаагийн намрын чуулганаар улс орны амьдралд гол нөлөө үзүүлэх, амин чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Үндсэндээ парламент хэр сайн ажиллаж, гүйцэтгэх засаглал хэмнэлтийн горимоо хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж ухаалгаар ажиллах эсэхээс монголчууд хямралаас алс хэтдээ гарах үгүйг тодорхойлох юм. Улс төрийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямрал ойрын хугацаанд Монгол орноос салахгүй нь тодорхой болсон. Ойрын хэдэн жилдээ ч салах үгүйг...

Байнгын хорооны дарга нарыг чөлөөлнө

УИХ-ын зарим байнгын хороон дарга нарыг чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарыг чөлөөлөх аж. Учир нь Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсонтой холбогдуулан,  харин нөгөө гурван байнгын хороон...

Н.Энхбаярыг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгаж эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хоёр ч хэрэг АТГ-т түдгэлзээд байсан. Тодруулбал, Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Имтериал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг АНУ-ын иргэд Гинсбургаас худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан гэдэг. Уг АНУ-ын иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд...

УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдана

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 05-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан "А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан "Б” танхимд;
...

Ерөнхий сайдаа, та хэдий болтол дүүргийн татварын байцаагчийн ажлыг хийх вэ

Намрын чуулган үүдээ нээлээ. Энэ намрын чуулган бол сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн намрын чуулган байх болно. Тиймээс олон чухал хуулиудыг "гараас" гаргах хэрэгтэй. Тэгвэл үүнээс гадна намрын чуулганаар нэгэн том шийдвэрийг гаргах бололтой. Тэр нь Засгийн газрын хувь заяаг дэнслэх явдал юм. Өмнө нь засгийг огцруулах асуудал яриа хэлэлцээрийн төвшинд байсан бол өнөөдөр үүнийг ажил хэрэг болгох төвшинд хүржээ. Өнгөрсөн баасан гарагт...

АН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулж, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох гэж байна

Шийдлийн Засгийн газрын ирээдүй шийдэгдэх талдаа орж байх шиг байна. Намрын чуулганаар ерөнхийдөө Засгийн газар    шинээр бүрэлдэн тогтох уу, аль эсвэл УИХ хугацаанаасаа өмнө тарах уу гэдэг зүйл яригдах бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан өөрсдөө Ч.Сайханбилэгээ огцруулж оронд нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тавихаар бэлтгэж байгаа аж. АН дотор ийм яриа хэлэлцээр хийгдээд эхэлсэн байна. МҮДН, Шонхор...