|

Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр өнөөдөр барилдана

 Рио-2016 олимпийн наадмын тав  дахь өдөр манай тамирчдаас Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д  олимпийн алт, мөнгөн медальт Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарав. Манай аваргын хэсгийг Азербайжаны Элмар Гасимов тэргүүлэх аж. Мөн тус хэсэгт 2012 оны олимпийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев багтжээ. Мөн...

Олимпийн үеэр гэрлэх санал тавьжээ

 "Рио-2016” олимпийн наадмын үеэр Эмэгтэйчүүдийн регбийн шагнал гардуулах үйл ажиллагааны дараа тэмцээний талбай дээр Маржориа Инай гэх сайн дурын эмэгтэй ажилтан, Бразилын эмэгтэй шигшээ багийн тамирчин Аясадоро Серуллад гэрлэх санал тавилаа хэмээн BBC агентлаг мэдээллээ. Сайн дурын ажилтан эмэгтэй тус агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид үерхээд хоёр жил болж байна. Тэр бол миний бүх юм. Хэдийгээр түүний тэмцээн дууссан ч бидний хувьд цоо...

Шүүлтүүрийн системд асуудал гарсны улмаас ус ногоон өнгөтэй болжээ

 Риогийн Олимпын усанд сэлэлт, шумбалтын тэмцээнүүд болж байгаа усан сангийн усны өнгө өөрчлөгдөж ногоон болсон нь ус цэвэршүүлэх системд асуудал гарсанаас болсон гэж Олимп зохион байгуулагчид "TASS” агенгтлагт мэдээлжээ. Тодруулбал, шүүлтүүрүүд усыг хангалттай шүүж, цэвэршүүлж чадахгүй байгаагийн улмаас усан сангийн усны өнгө өөрчлөгдсөн гэнэ. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа аж.Д.Од...

Хэвлэл мэдээллийнхний сууж явсан автобус руу чулуу шиджээ

 Риогийн Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хооронд хэвлэл мэдээллийнхийг тээвэрлэж явсан автобус руу өчигдөр орой чулуу шидсэний улмаас хоёр цонх нь хагарчээ. Үүнээс болж автобусанд сууж явсан хүмүүсийн зарим нь шилэнд хөнгөн зүсэгдсэн байна. Уг автобус нь хоккейн Деодоро цэнгэлдэх хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн төв рүү явж байжээ. "Гэнэт тас няс хийх чимээ сонсогдож, автобусны цонх хагарсан” хэмээн Их Британийн гэрэл зурагчин...

АНУ чансаагаараа тэргүүлж байна

 "Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын дөрөв дэх өдрийн байдлаар, АНУ найманалт, есөн мөнгө, найман хүрэл медальтайгаар чансаагаараа тэргүүлж байна. Харин Хятад улс найманалт, гурван мөнгө, зургаан хүрэл медальтайгаар чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байгаа бол Австрали дөрвөн алт, таван хүрэл медальтайгаар гуравдугаарт байгаа юм. Тэгвэл ОХУ, Итали, БНСУ, Унгар, Япон, Франц болон Таиланд чансаагаараа эхний 10-т багтаж байна.Д.Заяа...

Хуурамч тасалбар 8000 ам.долларын үнэд хүрчээ

 Олимпын наадмын тасалбарыг зочид буудалд борлуулж байна гэсэн мэдээллийн дагуу бразилийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Рио-де-Жанейро хотын нэгэн зочид буудалд нэгжлэг хийж, Олимпын хуурамч тасалбар авч явж байсан хоёр хүнийг саатуулан байцааж байна. Ирландыннэгэн компанийн захирал болон орчуулагч эмэгтэйд нийт 32 хуурамч тасалбар байсан байна. Цагдаа нарын хэлж буйгаар тэдэнд олимпийн нээлтийн үйл ажиллагааны 780 гаруй...

Намибийн боскчин өрөөний үйлчлэгчийг хүчирхийлэхийг завджээ

 Хагас хөнгөн жингийн төрөлд хүч үзэх 22 настай боксчин Жонас Жуниус Олимпын тосгоны байрны үүдний өрөөнд өрөөний үйлчлэгч бразил бүсгүйг хүчиндэхийг завджээ.Тэрбээр үйлчлэгч бүсгүйд мөнгө санал болгосон аж. Харин үйлчлэгч бүсгүй тэндээс зугтан цагдаад энэ тухай мэдэгдсэн байна. Цагдаа нар хэлэхдээ "Энэ бүсгүйн өгсөн мэдээлэлтэй холбогдуулан сэжигтэн ам нээгээгүй байна” гэв. Энэ хэрэгт холбогдоод байгаа боксчин залуу өнгөрсөн долоо хоногийн...

Чөлөөтийн эрэгтэй тамирчид Бразилд очжээ

 Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид болон таэквондогийн тамирчид өчигдөр Бразилд очжээ. Манай чөлөөтийн тамирчид Рио-Де-Жанейро хотоос 100 гаруй км-ын зайтай Volta Redonda хотын Бэлтгэлийн баазад байрлаж буй гэнэ. Энэ олимпод жүдо, чөлөөт бөхийн тамирчид анх удаа бэлтгэл хангагчидтайгаа ирж байгаа. Чөлөөтийн эрэгтэй бэлтгэл хангагчдаар Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин, Д.Цогтбаатар, Д.Гомбодорж, Л.Төртогтох, Н.Золбоо нар тамирчидтайгаа...

Пол Погба “Манчестер Юнайтед”-тай 5 жилийн гэрээ байгууллаа

 Францын хагас хамгаалагч Пол Погба Италийн "Ювентус” клубээс гарч, Английн "Манчестер Юнайтед” клубтэй таван жилийн гэрээ байгуулжээ. Энэ гэрээний өртгийн талаарх мэдээллийг нууцалсан ч Их Британийн хэвлэл мэдээллийн байгууллагууд "Манчестер Юнайтед” клуб Погбаг 89 сая фунт стерлингээр худалдан авсан хэмээн таамаглаж буй гэнэ. 2013 онд Испанийн "Реал Мадрид” клуб Гарет Бэйлийг багтаа авахын тулд "Тоттенхэм”-д 85 сая фунт стерлинг төлж...

Гимнастикчдын сэлфи Солонгос үндэстний нэгдлийн билэгдэл болов

 Рио 2016-д гимнастикийн төрлөөр оролцож байгаа Өмнөд болон Хойд Солонгос охины сэлфи Олимпийн наадмын өнөөдрийн дуулиан болов. Өмнөд Солонгосын Ли Юн Жү, Хойд Солонгосын Хон Ун Жон нарын энэ үйлдэл байнга сөргөлдөж байдаг хоёр орны харилцаанд гэрэл тусгаж байгаа юм.  Уран сайхны гимнастикийн эмэгчтэйчүүдийн урьдчилсан шалгаруулалтад өрсөлдөхөөр бэлдэж байх зуураа тэд ярилцаж, инээлдэж, улмаар зургаа хамт авхуулжээ.Д.Од...