|

Япон Улс батлан хамгаалах салбарт 48 тэрбум ам.доллар төсөвлөлөө

 Япон Улс батлан хамгаалахын зардалдаа 48 тэрбум ам.доллар төсөвлөж, бүс нутгийн хэмжээнд үүсч болзошгүй дайн, байлдааны эсрдэлээс сэргийлэхээ мэдэгдлээ. Сүүлийн саруудад Умард Солонгос алсын болон ойрын тусгалт баллистик пуужингийн туршилтын тоогоо үлэмж хэмжээгээр нэмэх тэр ч бүү хэл Япон улсын дээгүүр пуужин хөөргөсөн явдал нь Токиод сэрэмжээ нэмэхийг шаардах болсон. Япон улс 48 тэрбум ам.долларын хөрөнгийг пуужингийн цохилтоос хамгаалах...

УМАРД СОЛОНГОС ҮНДЭСНИЙ БАЯРААРАА ПУУЖИН ХАРВАХ УУ

 Умард Солонгос улсын хамгийн чухал баяруудын нэг болох Улс тунхагласны баяр энэ сарын 9-нд тохиох ажээ. Нарны баяр буюу тус улсыг үндэслэгч Ким Ил Суны төрсөн өдөр, мөн Ким Жон Илын төрсөн өдөр, Хөдөлмөрийн нам байгуулагдсан өдөр гэх мэт үндэсний хэмжээнд бүх нийтээр тэмдэглэдэг олон баяр байдаг бөгөөд үүний нэг нь БНАСАУ-ыг тунхагласан өдөр юм.    Өмнөд Солонгост 1948 оны тавдугаар сард парламентын сонгууль болж, тухайн жилийн...

Олон мянган жил соёл иргэншлээс хол байсан омгийнхныг илрүүлжээ

 Эрдэмтэд олон мянган жил соёл иргэншлээс хол зайдуу байсан омгийнхныг илрүүлжээ. Бразилийн гэрэл зурагчин Рикардо Штукерт тус орны бороо их ордог ой руу явсан эрдэм шинжилгээний экспедицийн бүрэлдэхүүнд багтан, одоог хүртэл шинэ чулуун зэвсгийн үеийн уламжлалаар аж төрж буй омгийнхны тухай өвөрмөц сонин гэрэл зургуудтай буцаж иржээ. Эрдэмтэд уг омгийнхныг гурав дахь удаагаа ажиглаж чадсан нь энэ бөгөөд ховор гэрэл зургууд нь чулуун...

Ким Чен Ун пуужингийн сүүлийн туршилтдаа гуамыг багтаасан байжээ

 Хойд Солонгосын талаас өчигдөр Японы газар нутгийг хамарсан пуужингийн туршилт хийсэн билээ. Энэ талаар тус улсын удирдагч Ким Чен Ун "Энэ нь АНУ-ын газар нутаг болох Гуамын арлыг багтаасан байсан” хэмээн хэлжээ. Түүнчлэн тэрээр дараагийн алхмаа хийхээс өмнө АНУ-ын хариу үйлдлийг хүлээнэ гэдгээ нэмж хэлсэн байна. Солонгосын албан ёсны мэдээллийн агентлагийн дамжуулснаар Ким дундын зайны стратегийн баллистик пуужингийн довтолгоо болон...

ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨГЧ ТАГТААНУУДЫГ "БАРИВЧИЛЖЭЭ"

 Ираны Цагдаагийн газар хар тамхи зөөвөрлөдөг хэдэн зуун тагтааг илрүүлэн, "баривчилжээ". Ираны баруун хэсэгт орших Керманшах мужид тагтаануудын сарвуунаас жижиг боодолтой зүйл зүүлттэй байхыг нутгийн иргэд анзаарч, улмаар цагдаад мэдэгджээ. Тагтаануудыг барьж, сарвуунаас зүүлттэй зүйлийг задалж үзэхэд хар тамхи байсан гэнэ. Тусгай сургуультай тагтаанууд хар тамхи зөөвөрлөдөг нь шинэ тутам зүйл биш юм. Өнгөрсөн тавдугаар сард Кувейтэд...

АНУ стратегийн зэвсэглэлээ Өмнөд Солонгосд байрлуулж магадгүй

 АНУ-ын цэргийнхэн Умард Солонгос дахин пуужин харвасны хариуд стратегийн зэвсэглэлээ Өмнөд Солонгос улсад байрлуулах боломжийг авч хэлэлцэж байгаа ажээ. Мягмар гарагт "Yonhap” агентлагийн мэдээлснээр, энэ тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргааны мэдэгдэлд дурджээ.

"Байж болох алхмуудын тоонд Өмнөд Солонгос улсад Америкийн...

Хойд Солонгос Японы дээгүүр пуужин харвалаа

 Өнөөдөр өглөө БНАСАУ Япон улсын дээгүүр пуужин харвалаа. Тэдний харвасан пуужин хойд хэсэг болох Хоккайдо арлын дээгүүр гарч, номхон далайд унажээ. Өмнөд Солонгосын талаас пуужин нийт 2700 км зам туулж, дээд өндөр нь 550 км хүрсэн гэж мэдэгдсэн байна. Харин Японы талаас мэдээлснээр J-Alert хамгаалалтын систем идэвхжиж, орон нутгийн иргэдийг хоргодох байранд орохыг сануулж эхэлсэн байна. Гэхдээ Японы өөрийгөө хамгаалах систем энэ...

Умард Солонгос есдүгээр сард хийх байсан агаарын үзүүлбэрээ цуцлав

 Умард Солонгос ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан агаарын цэргийн хүчний онгоцны үзүүлбэрээ цуцалсан байна.  Энэ талаар Пхеньяны дипломат төлөөлөгчийн газраас өгсөн мэдээллийг Японы "Эн-Эйч-Кей" агентлаг мэдээлсэн юм. Умард Солонгос жил бүрийн есдүгээр сард агаарын үзүүлбэр үзүүлдэг. Өнгөрсөн жилийн хувьд зүүн бүс нутагт орших Вонсан хотод болсон агаарын үзүүлбэрт агаарын техник технологийн бүтээгдэхүүн, 20 гаруй...