|

Төрийн соёрхолт Д.Сосорбарам: Н.Алтанхуяг бол жинхэнэ авилгачин нөхөр шүү дээ

 Төрийн соёрхолт Д.Сосорбарам: Н.Алтанхуяг бол жинхэнэ авилгачин нөхөр шүү дээ
Урлаг соёлын салбарынхан сүүлийн үед чамгүй улс төржиж байгаа. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн Ерөнхий сайдад хандаж бичсэн захидал , МУГЖ Төрийн соёрхолт Д.Сосорбарам "Цэнхэр үст Цэрэндээ баярлалаа”, улс төр эдийн засгийн талаарх түүний хэлсэн онолууд, төмөр замын талаарх түүний байр суурь ,Херо хэмээх Баатар найруулагчийн "Үүний ард улс төр эдийн засгийн маш том бүлэглэл байгаа” гэх мэдэгдэл, дуучин Нарагийн Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшихээ зарласан нь гээд тэдний улс төржсөн үйл явдлыг дурдаад дуусахгүй. Өчигдөр орой С1телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт МУГЖ ,Төрийн соёрхолт Д.Сосорбарам оролцож ,цаг үеийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн нь Н.Алтанхуягийн шударга ёсны төлөө тэмцэхээр мэдэгдэл хийсэн өдөртэй давхцсанаараа олны анхаарлыг татав.
 
Үндэсний аюулгүй байдлаа бодож, эе эвээ хичээх хэрэгтэй миний найзууд,их холоос гадаадаас шидсэн чулуу бут үсрэхэд хагархайг нь бариад бие биерүүгээ шидээд байх хэрэггүй хэмээн төрийн ой санамжийн хэмжээнд шахуу юм ярьж байснаа Н.Алтанхуягийн мэдэгдэл бүхий дүрс бичлэг үзүүлсэний дараа
 "Энэ Алтанхуяг их хуурамч нөхөр байгаа юм . Худлаа шударга хүний дүрд тоглоод хэрэггүй .Би 2008 оны сонгуулийн дараа МАН-ын өвөрт гүйгээд ороход нь анхааруулж хэлж байсан .Тэр цагаас эхэлж авилгыг жинхэнэ цэцэглүүлсэн нөхөр Н.Алтанхуяг өөрөө юм шүү дээ. Шалгадаг газар нь шалгаад тогтооно биз” гэлээ.