|

Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэд гэмт хэргээс УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ сургалтанд хамрагдав

Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын дунд сургуулийн ахлах ангийн сурагч, иргэд, төрийн байгууллагын алба хаагчидтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд аймгийн прокурорын газраас 2019 оны эхний 10 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хийж, Орхон сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг танилцуулсан байна.

Мөн  "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцийн талаар сургалт явуулж, энэ чиглэлээр прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий 6 төрлийн гарын авлагыг иргэдэд тараажээ.

Түүнчлэн тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийсэн ажилтай танилцаж, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар  заавар, зөвлөгөөг өгч ажилласан байна.

 
Эх сурвалж: ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу