|

Аварга тосонгийн үйл ажиллагааг нэг жил зогсоож, нөхөн сэргээлт явуулна гэв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дэлгэрхаан суманд ажиллах үеэрээ Аварга тосон нуурыг түшиглэсэн амралтын газруудын үйл ажиллагааг нэг жил зогсоож, нѳхѳн сэргээлт явуулах хэрэгтэй гэв.

Тэрбээр энэ үйл ажиллагаанд Дэлгэрхаанчуудыг хамтарч ажиллахыг хүслээ. Сайд цааш хэлэхдээ, тус нуурын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 241 иргэн, ААН нѳхѳн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцох ёстой. Нуураа нѳхѳн сэргээчихвэл рашаан сувиллын орчимд тусгай дүрэм гаргаж, үйлчилгээний стандарт нэвтрүүлнэ гэлээ.

Нуурыг нѳхѳн сэргээхэд энэ жил улсын тѳсвѳѳс 200 сая тѳгрѳг, орон нутгийн тѳсвѳѳс 20 сая тѳгрѳг, Багануур ТѲХК-аас 66 сая тѳгрѳг, нийт 286 сая тѳгрѳгийг тусгажээ.

Нутгийн иргэний хэлснээр "Дэлгэрхаан суманд Аварга тосон рашаан сувиллын газар байгуулагдаад 50 жил болж байна. Сүүлийн жилүүдэд нуурын ус эрс багассан. 20 метрээс хоёр метр хүрэхгүй болсон. Тиймээс сумын иргэд тѳдийгүй, байгаль дэлхий, эх орноо хайрладаг хүн бүрийн сэтгэлийг зовоож байна" гэсэн юм.

Д.Одонтунгалаг
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу