|

Гурван сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгөв

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3 сая төгрөгийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг олгож эхэллээ. Урьчдилан сэргийлэх, ханиад, томууны эсрэг авах арга хэмжээний хүрээнд олгогдож буй эм, эмнэлэгийн хэрэгслийг Орхон сумын Эрүүл мэндийн төв хүлээн авлаа.

Аймгийн Засаг дарга С.Насанбат сумын эрүүл мэндийн төвийн дарга Х.Билгүүнтэй уулзаж урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн явуулж байгаа талаар мэдээлэл авч улмаар нөөц хөрөнгөөс гарч буй хэрэгслийг шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг зөвлөлөө. 3 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэлд  амны хаалт, халад, комбинзон, нүдний шил, хормогч, бээлий, духны халуун хэмжигч, спирт, санитол, кагоцел, улавч, вирусийн эсрэг эм, ариутгагч бодис зэрэг нийт 22 нэр төрөл багтжээ. Дээрх хэрэгслүүд Орхон, Шарын гол сумын эрүүл мэндийн төвд ч олгогдож аж.

 
Л.Отгонбаатар