|

Дөрөвдүгээр сарын 30 дуустал архи, согтууруулах ундаа худалдаалахгүй

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Тодруулбал энэ сарын наймны өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байхаар тусгажээ. 
 
Л.Отгонбаатар