|

Дархан-Уул аймгийн лабораторид 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яам. ХӨСҮТ-өөс цаг үеийн мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  "Өчигдөр гурван лабораторид 147 хүний биеэс авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэд тусгаарлагдсан 6 нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улс 13 хүнээ эдгээж, 28 хүнээ эмчилж байна. Лаос улс 19 тохиолдлоос 10 хүнээ эдгээжээ.Шинэ Каледони арал 18 тохиолдоос бүгдийг нь эдгэсэн бол Сент Люси арал 18 хүнээс 15-ыг нь эдгээсэн байна. Аргентин Английн булаацалдаад байдаг Фолкленд арал халдвар авсан 13 хүнээ Греенланд арал 11 хүнээ бүгдийг нь эдгээсэн байна. Зүүн Тимор 24 хүнээс 20, Фижи арал 18 хүнээс 14 эдгээсэн байна. Африкийн шинэхэн улс Эритрей 39 хүнээс 30-ийг эдгээжээ. Макао 45 хүнээс 39, Францын Полинез арал 60 хүнээс 55, Камбож 122 хүнээс 120 хүнээ эдгээж, 2 хүнээ эмчилж байгаа аж. Вьетнам 271 хүнээс 232 хүнээ эдгээжээ. Эдгээр улсуудад нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байгаа юм.