|

Mалчин айлын үхрийг баавгай барьжээ

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багт нутаглаж байсан малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ. Тавдугаар сарын 20-ны өдөр мөн тус сумын малчны дөрвөн үхэр алга болсон аж.
Тиймээс хөдөө, орон нутгийн иргэд, ялангуяа ойн сан бүхий нутагт зусаж буй малчид, орон нутагт зорчигчид анхаарал сэрэмжээ сайжруулан, хүүхдийг малд ганцааранг нь явуулахгүй, харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх, машин, мотоциклоо асахад бэлэн байлгах, биеэ хамгаалах буу, дуу гаргагчийг бэлэн байлгахыг аймгийн БОАЖГ, ОБГ, Цагдаагийн газраас анхааруулж байна.
Өнгөрсөн онд идэш тэжээлгүй болсон баавгай суурин газар, малчны хот руу дайрч, хүн, малд халдах тохиолдол улсын хэмжээнд нийт 114 гарсан ажээ.