|

Театрын тайзыг улс төртэй хутгахаа больж үз Амараа минь...

 Жүжигчин Амараа хэд хоногийн өмнө "Би юу хийчихэв ээ” нэртэй  харамслаа илэрхийлсэн бичлэгээ цацаж шуугиан тариад байгаа.

Энэхүү бичлэг цацагдсан дариудаа нийгмийг хоёр талцуулахад хүргэж, цаашлаад улс төртэй хутгалдаж эхэлсэн. Улмаар  бичлэгийн жинхэнэ захиалагч нь хэн бэ гэх асуудал үүсэж үүнд Х.Баттулга, Херо энтертаймэнт, МАН гэхчлэн таамаг гарч хэвлэлээр бичигдэж байна.Түүнийг их хэмжээний мөнгө авч уг бичлэгийг захиалгаар хийсэн хэмээн хардаж буй.

Ямартай ч Холливүүдийн улаан хивснээ алхаж, үзэгч түмэндээ хүндлэгдсэн жүжигчин залууг урлагийн тайзаа улс төртэй хольж байгаад халаглах хүмүүс олон байна.

Тэрбээр нэгэн цахим хэрэглэгч Амараад хандан "Боль хүү минь, одоо БОЛЬ” хэмээн үг хаягласныг хүргэе.