|

Тарвага нутагшууллаа

 

 

Тарвага нутагшууллаа

 

Аймгийн БОАЖГ ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Амьтан асралт" ХХК, "Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг" ТББ-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд арвантолгой монгол тарвагыг Хустайн байгалийн цогцолбор газраас барьж Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Тарвага нь нүхэнд амьдардаг учраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй амьтан аж. Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор ийнхүү тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн тарвага нутагшуулснаар тус бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг гэж мэргэжилтнүүд хэлэв. Түүнчлэн аймгийн БОАЖГ-аас 2022 онд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг дээрх мэргэжлийн байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.