|

Дархан-Уул дахь 423 дугаар хорих ангид 6 хүмүүжэгчээс "Ковид 19" илэрчээ

 

 

Дархан-Уул дахь 423 дугаар хорих ангид 6 хүмүүжэгчээс "Ковид 19" илэрчээ

 

Дархан-Уул аймагт өчигдөр коронавирусийн тандалтын шинжилгээгээр 435 дугаар хорих ангийн зургаан хүмүүжигчээс халдвар илэрчээ. Иймд тус хорих ангид долоо хоногийн давтамжтай 2-3 удаа тандалтын шинжилгээ авах саналыг аймгийн Онцгой комисстоо тавьсан аж.

Тус саналын дагуу өчигдрөөс 435 дугаар хорих ангийн хүмүүжигчдээс PCR шинжилгээ авч эхэлсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас хорих ангийн 10 ортой эмнэлгийн байрыг үзэж дүгнэлт гаргахаар ажиллажээ. Дүгнэлтэд үндэслэн хорихын эмнэлэгт халдвартай хүмүүжигчдийг тусгаарлан эмчлэх боломжтой эсэхийг шийдэх юм.