|

Дархан Марафонд 1700 гүйгч оролцлоо

Аймгийн Засаг даргын санаачилгаар "ОЮУНЛАГ, СПОРТЛОГ ДАРХАНЧУУД” уриан дор Өөрийгөө ялах Дархан Марафон гүйлтболон "Гайхамшигт монгол бичиг” багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, "Бидний монгол бичиг” сэдэвт номын үзэсгэлэн, Зохиолчдын уулзалтыг энэ сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "Өөрийгөө Ялах” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгууллаа.

 Тус тэмцээн ньуламжлал болон 12 дахь жилдээ Дархан хотноо зохиогдож байгаа улсын чанартай томоохон марафон гүйлт юм. Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Булган, Увс зэрэг аймаг, Улаанбаатар хотоос нийт 1700 гаруй гүйгчидоролцсоноос гадна манай аймгийн 35 байгууллагын нийт 1700 хүн оролцсон юм.

Гүйлтийн зайн ангилал нь 4 км ба 21 км ээр, насны хувьд 17-оос доош, 18-49, 50-59, 60 аас дээш гэсэн 4 насны ангилалаар ялагчийг шалгаруулсан.

Сонирхуулахад тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай, хамгийн ахмад гүйгч 75 настай буурал байлаа. Аймгийн засаг дарга А.Энхболд тус марафон гүйлтийн тэмцээний 4 км-ийн зайн ангилалд өрсөлдөж  33 мин.33 сек ээр бариандаа орлоо.

Тэмцээнд байгууллагын дүнгээр Дархан-Уул аймгийн Дулааны Цахилгаан Станц-1 дүгээр байр, Дархан-Ус суваг 2 дугаар байр, 7 дугаар цэцэрлэгийн хамт олон 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Тэмцээний 4 км –н ангилалд

17 хүртэлх нас эмэгтэй

Овог, нэр

Байр

Хугацаа

Байгууллага

Б.Буяндэлгэр

I

17:13 сек

Увс аймаг

Т.Ариунбат

II

17:17 сек

Увс аймаг

Б.Номин – Эрдэнэ

III

18:08 сек

Дархан-Уул

Эрэгтэй 17 хүртэлх  нас

Д. Мягмарсүрэн

I

14:45 сек

1-р сургууль

Б.Манлай

II

14:54 сек

ТСБТСДС

Ш.Билгүүдэй

III

15:10 сек

ТСБТСДС

Эмэгтэй нас 18-49 

Н.Сэмжид

I

16:07 сек

МУБИС

Б.Халиунаа

II

16:44 сек

Увс

З.Ганхишиг

III

16:58 сек

ҮБДС

Эрэгтэй нас 18 – 49

А.Бахыт

I

14:27 сек

Алдар спорт хороо

Н.Жандос

II

14:29 сек-

Орхон аймаг

Ө.Отгонзаяа

III

14:58 сек

Увс аймаг

Эмэгтэй 50-59 нас

О.Уранчимэг

I

23:33 сек

Од клуб

Ж.Мөнхөө

II

28:11 сек

Дархан-Уул

Г.Цэцгээ

III

29:00 сек

Дархан-Уул

Эрэгтэй 50-59 нас

н.Бадрах

I

17:50 сек

Дархан-Уул

С.Ганбаатар

II

17:55 сек

Орхон

С.Энхтайван

III

19:08 сек

Орхон

Эмэгтэй 60 дээс нас

Д.Алтанцэцэг

I

29:59 сек

Од клуб

Л.Нармандах

II

30:12 сек

Дархан – Уул 16-р баг

В.Батнасан

III

31:21 сек

Од клуб

Эрэгтэй 60 дээш нас

Д.Чимэд – Очир

I

23:19 сек

Од клуб

М.Чулуунбат

II

23:58 сек

Дархан-Уул

Тэмцээний 21 км ангилалд

50 хүртэлх  нас эмэгтэй

Овог, нэр

Байр

Хугацаа

Байгууллага

Ц.Санжидмаа

I

1:16:37

Увс

Д. Дуламсүрэн

II

1:30:10

Мон алтиус

Б.Алдармаа

III

2:05:16

МХХМГ холбоо

50 хүртэлх нас эрэгтэй

Г.Гүррагчаа

I

1:06:48

Хилчин ХСИХ

Ч.Март

II

1:08:23

105-р анги АСХ

С.Чинбат

III

1:09:24

Увс

50 дээш нас эмэгтэй

З.Нина

I

2:11:01

Од клуб

Д.Баярсайхан

II

2:21:41

ШУМБ

Л.Цэцэгдэлгэр

III

 

Од клуб

50 дээш нас эрэгтэй

Б.Оюунбаатар

I

1:29:17

Хангарьд СХ

Б.Гансүх

II

1:32:41

Дархан Уул аймаг

Ж.Батсуурь

III

1:43:05

Сэлэнгэ аймаг, Зүүнхараа