|

ДАРХАН-УУЛ: Нохой устгал өнөөдрөөс эхэллээ


"Иргэдийн индэр-7” нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 6-ныөдөр болсон. Тус хэлэлцүүлгийн үеэр Дархан сумын иргэднохой устгалын ажлыг явуулах хүсэлт гаргасан байна. Учир нь хичээл эхэлсэнтэй холбогдуулан өглөө, оройд сургуулийн насны хүүхдүүд явахад золбин нохой дайрах, айлгах зэрэг асуудал гарч байгаа тул иргэдийн аюулгүй зорчих, золбин нохойн тоог багасгахыг холбогдох байгууллагуудад уламжилжээ.Энэ дагуу Дархан хотын тохижилт үйлчилгээний газар өнөөдрөөс эхлэн 25-ны өдрийг дуусталДархан сумын 18 багийн хүрээнд нохой устгалын ажлыг эхлүүлж байна.
Нохой устгалын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэд тэжээвэр нохойгоо өглөөний 06.00 цагаас оройн 20.00 цаг хүртэлххугацаанд хараа хяналтдаа байлгах, уяхыганхааруулж байна. Эзэнгүй золбин нохойтой холбоотой дуудлагыг 9937-1701, 7037-1515 дугаарт хүлээн авч байна.