|

ДАРХАН-УУЛ: 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулна



Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Тус хурлаар нийт 19 асуудал хэлэлцсэн аж. Үүний дотроос онцлох нэг асуудал нь Залуус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

“Залуус-1” хороололд 9050 айлын нийтийн орон сууц барих бөгөөд энэ ньДархан сум 13 дугаар багт нийт 102 га талбайд 6-12 давхар мөн 16 давхар нийтийн орон сууц барих ажээ. Харин “Залуус-2” хороололд 1160 айлын орон сууцбарихаар төлөвлөсөн бөгөөд Дархан сум 15 дугаар баг, Мангиртын зургаадугаар хэсгийн зүүн талд нийт 23 га талбайд байгуулахаж. Уг хоёр хороололд сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн үйлчилгээний барилга төлөвлөгдсөн. Тодруулбал 150 ортой цэцэрлэгийн барилгыгхоёрбайршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, 1.6 га талбайд ногоон байгууламж, үйлчилгээний барилга байхаар тусгажээ.

Улсын төсвийн 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөнинженерийн шугам, сүлжээний санхүүжилтийг шийдвэрлэсэнаж. Ингэснээр “Залуус-1,2” хороололд орон сууц худалдан авах иргэдзах зээлийн үнийн дүнгээс тодорхой хэмжээний бага үнээр худалдан авах боломж бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар 109 мянга гаруй хүн амтай Дархан-Уул аймаг нь 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулах улмаар 2035 онд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоог 300 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Тиймээс тус зорилтын хүрээнд хийхээр төлөвлөсөн эхний томоохон ажил ньдэд бүтцийг сайжруулж, орон сууцны хорооллыг тэлэх “Залуус хороолол”төсөлажээ.