|

Трансжендер эмэгтэй бага сургууль руу гал нээж, 6 хүн АМИА АЛДЖЭЭ

Трансжендер эмэгтэй бага сургууль руу гал нээж, 6 хүн АМИА АЛДЖЭЭ

 

Орон нутгийн цагаар даваа гарагт АНУ-ын Нашвилл хотын нэгэн хувийн бага сургууль руу зэвсэгт этгээд халдаж,зургаан хүн амиа алджээ. Амиа алдагсдын гурав нь бага ангийн сурагч байсан тухай эх сурвалжууд мэдээллээ. 

Цагдаа нарт 10:13 цагийн үед нэгэн этгээд сургууль дотор гал нээж буй тухай мэдээлэл иржээ. Гэмт этгээд болох 28 настай Одри Хэйл нь трансжендер эмэгтэй бөгөөд гурван сурагч, гурван ажилтныг буудан хөнөөсөн байв. Сэжигтэн 10:27 цагийн үед цагдаа нарын буун суманд өртөж, амьсгал хураажээ. 

Эх сурвалжийн дурдаж буйгаар түүний гэрээс сургуулийн план зураг болон төлөвлөгөө олджээ. Тэрээр өөр сургуулиудыг онилж байсан хэдий ч хамгаалалт сайтай байсан учир төлөвлөгөөгөө өөрчилсөн тухай баримт мөн олсон байна. 

Одоогоор түүнийг ямар шалтгааны улмаас сургууль руу гал нээх болсныг тогтоогоогүй байгаа ажээ. 

 

 

 

Гэмт этгээд Одри Хэйл

 

 

Амиа алдсан охин 

 

Амиа алдсан багш