|

Хятад биш Монголоос ирсэн түйрэн гэж заргалдав

Хятад биш Монголоос ирсэн түйрэн гэж заргалдав

 

Япон, Өмнөд Солонгосыг энэ сарын 12-ноос эхлэн түйрэн буюу шар шороон шуурга нөмрөөд байна. Энэхүү гамшгийн дунд Хятад улс дээрх хоёр оронтой түйрэнгийн гарал үүслийн талаар зарга үүсгэжээ.

Өмнөд Солонгосын хэвлэлээр "Хятадаас ирсэн шороон шуурга” гэж бичиж байгааг Хятадын тал эрс эсэргүүцлээ.
 


Хятадын Global Times сонинд энэ сарын 16-нд гарсан нийтлэлд "Манай улсад энэ хавар хоёр удаа маш том түйрэн ирсэн. Хятадын Цаг агаарын албанаас "Нийслэл Бээжингээс 600 км зайтай орших Монголын говьд үүссэн түйрэн” гэж албан ёсоор мэдэгдсэн байгаа. Энэ шуургыг мэдээлэхдээ БНСУ, Японы зарим хэвлэл "Хятадаас ирсэн түйрэн” гэж хэлж байгаа нь зүй зохисгүй асуудал. Мөн "там”, "жинхэнэ гамшиг” зэрэг хэллэг ашиглаж байгаа нь буруу. Хятад улс энэ түйрэнгийн хохирогч болохоос үүсгэсэн буруутан биш. Манай улс цөлжилтийн эсрэг тэмцэж, маш их хөрөнгө зарцуулдаг. НҮБ-ын Цөлжилтийг зогсоох санд их хэмжээний хандив өргөдөг” гэж заргалджээ.

 
 
https://news.zindaa.mn/4kln