|

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 260 сая төгрөгийг ТӨСВӨӨС авчээ


Тэгвэл зарим орон газрхууд тэр тусмаа иргэдийг төрд төлөөлж байгаа хүмүүс тухайн орон нутгийн төсвийн хөрөнгөдөө хэтэрхий үрэлгэн хандаж байгаа нь жишээ байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид он гарснаас хойш орон нутгийн төсвөөс суудлын мөнгө гэж 260 сая төгрөг авсан байгаа юм. Төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн буюу нэг, хоёр, гуравдугаар сард сар бүр 40 сая төгрөгийг суудлын санхүүжилт гэсэн утгатайгаар шилжүүлжээ. 
 
Харин өнгөрсөн сард мөн л суудлын санхүүжилт нэрээр 140 сая төгрөгийн зарлага гаргасан байна. Нийт 260 сая төгрөгийн зарлага чухам ямар байдлаар хуваарилагдсан бэ гэх асуудлыг холбогдох албан тушаалтнаас тодруулахаар холбогдсон ч мэдээлэл өгсөнгүй. 
 
 
 
 

http://www.shuud.mn/a/549391