|

Жүжигчин Ч.Ундрал "Кино урлагийн зөвлөлийн дарга"-ын сонгон шалгаруулалтын "Мэдлэг, чадварын шалгалт"-д 40 оноо авахаас 18 оноо авсан ч тэнцжээ

 

Жүжигчин Ч.Ундрал "Кино урлагийн зөвлөлийн дарга"-ын сонгон шалгаруулалтын "Мэдлэг, чадварын шалгалт"-д 40 оноо авахаас 18 оноо авсан ч тэнцжээ

 

УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр эцэслэн баталж, кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст хуультай болж байв. 

-Ч.УНДРАЛ 10 ОНООНЫ ХУУЛИЙН ШАЛГАЛТААС 4 ОНОО, МОНГОЛ ХЭЛЭЭС 7 ОНООС АВЧЭЭ-

Улмаар өнгөрөгч оны гуравдугаар сарын 02 /2022.03.02/-ны өдрийн Засгийн газрын ээлжит хурлаар кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталж, Кино урлагийн зөвлөлийн даргаар жүжигчин Ч.Ундралыг томилсон. Энэ үед Ковидын хууль үйлчилж байсан учир тэрбээр Төрийн албаны шалгалтгүйгээр шууд уг албанд томилогдсон юм. Харин тус хуулийн үйлчлэх хугацаа энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д дууссантай холбоотойгоор жүжигчин Ч.Ундрал уг албанд хуулийн дагуу томилогдохоор хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 08 /2023.05.08/-ны өдөр Төрийн албаны шалгалт өгсөн байна.

Тэгвэл Ч.Ундрал нь  тус бүр нь 10 оноо авах ёстой шалгалтад:

  • Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг -4 оноо
  • Дүн шинжилгээ хийх чадвар -4 оноо
  • Асуудал шийдвэрлэх чадвар -3 оноо
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар -7 оноо
  • Соёлын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулдаг ярилцлагын 60 онооны шалгалтад 53.60 оноо авчээ.  

Сонирхуулахад, жүжигчин Ч.Ундрал нь  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн залуус, оюутны хөгжлийн бодлогын асуудлын зөвлөх, МҮОНТ-д "Хит" нэвтрүүлгийн хөтлөгч МУСТА Д.Давааням агсны хүү Даваадоржийн гэргий юм.

 

 

-"ТӨРИЙН АЛБАНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ БОЛ "ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТ" НЭРИЙН ӨНДӨР ОНОО ӨГЧ УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙГДСЭЭР БАЙНА-

Ковидын хуулиар шалгалтгүй томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлж, хуулийн дагуу томилохоор болсон нь сайшаалтай. Гэвч энэ мэтээр сонгон шалгаруулалтад хуучин томилогдсон байсан эрхмүүд нь өрсөлдөгчгүйгээр орж, Хууль эрх зүйн мэдлэг, монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 40 оноо авахаас 20 оноо ч байгаа хэрнэ, ярилцлага гэх хуудуутай шалгалтын үр дүнд Төрийн албанд тэнцэж, томилогдож байгаа нь харамсалтай юм.

Тиймээс ч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт оруулах ёстой гэдгийг иргэд хэлж байна. 

Хэрэв энэ мэтээр сонгон шалгаруулалт үргэлжилбэл Төрийн албанд мэдлэг, чадваргүй хүмүүсийг ярилцлага гэх салбар яамны зөвлөлөөс зохион байгуулдаг өндөр оноотой шалгалтын үр дүнгээр улс төрийн томилгоо хийгдсээр байх учир үүнийг холбогдох байгууллагууд анхаарал авахыг олон нийт шаардаж байгаа юм. 

https://isee.mn/n/50222