|

Тэрүнофүжи Токиод хуримаа хийлээ

Гэрэл зургийг Вандан Даваа

Ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 11-нд Токио хотын нэгэн зочид буудалд хуримын ёслолоо хийлээ. Түүний гэргий нь Ц.Доржханд, 29 настай. Залуу хос 2018 онд гэрлэлтээ батлуулж, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд ууган хүү нь мэндэлсэн билээ.

 

 

Фото: Вандан Даваа

 

 

Тэрүнофүжигийн хуримын ёслолд хип хоп дуучин AK-69, жүдоч Ёшида Хидэхико, дотнын найз, олимпын аварга Шёохэй Оно тэргүүтэй 800 зочин хүрэлцэн ирж, аз жаргал хүсэн ерөөлөө.

 

 

Фото: Вандан Даваа

 

 

Ёкозүна зочдод "Хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Цаашдаа улам их хичээн зүтгэх болно. Тэмцээнд барилдах болгондоо түрүүлэхийн төлөө өрсөлдөх нь аварга хүний үүрэг, хариуцлага. Шинэ залуу бөхчүүдийн өмнө хана болон зогсож, ард олонд дурсагдах хүчтэй аварга байхыг зорино” гэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.