|

Вьетнамаар аялуулах картын урамшуулалт аян эхэллээ!

Хэзээ ч унтдаггүй эрчимлэг хот, урин зөөлөн уур амьсгалт далайн эргүүд, нууцлаг түүхийг тээсэн эртний балгад, сэтгэл хөдөлгөм экстрим аяллууд, бас ямар ч өдрийг дүүргэх амтат зоогийг санал болгох Вьетнам улсад дурсамжаа бүтээхийг хүсвэл ХААН Банкны картаа ХААН Банкны ПОС дээр уншуулаад “Go travel” урамшуулалт аянд оролцоорой!
Урамшуулалт аян 2023 оны 6-р сарын 20-ны өдрөөс 8-р сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд тухайн сарын нийт гүйлгээ 300,000 төгрөг хүрэх бүрд аяллын нэг тохирлын эрх үүсэх юм. Нэг сарын хугацаанд та хэдэн ч тохирлын эрхтэй байж болох бөгөөд банканд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт “ayalal” гэсэн мессэж илгээн эрхээ шалгах боломжтой. 
Хэрэв харилцагч та ХААН Банкны олон карттай бол аль ч картаа уншуулсан ялгаагүй, нийт уншуулсан картын тань зарлагын нийлбэр дүн 300,000 төгрөг хүрэх болгонд нэг эрхийн эзэн болно.
Урамшууллын аяны тохирлын эрхтэй нийт харилцагчдаас сар бүр 5, аяны хугацаанд нийт 10 хүнийг ХААН Банкны фейсбүүк сошиал хуудасны шууд дамжуулалтаар хөндлөнгийн аудитын байгууллага болон харилцагчдын төлөөллийн хяналттайгаар  тодруулан, Вьетнам улс руу аялах эрх олгоно. 
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт соёлын өвөөс бүрдсэн Вьетнам улс руу аялахыг хүсэж байвал та “Go travel” урамшуулалт аянд идэвхтэй оролцоорой. ХААН Банкны картууд хамгийн их урамшуулалтай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк