|

Дарханы хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувьтай байна


Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнөөдрийн сайдын шуурхай хуралдаанаар авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар  болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгчээ.