|

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн шийдвэрүүд гаргажээ

 

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуульд нийтдээ 33 төлөөлөгч өрсөлдөхөөр албан ёсны бичиг баримтыг бүрдүүлэн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд өгсөн боловч иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг үндэслэн МАН-ын 6-н нэр дэвшигч, бие даан нэр дэвшсэн 5-н нэр дэвшигчийн сонгогдох эрхийг зөрчин сонгуульд өрсөлдөх эрхийг нь хассан юм.

Иймээс тэд уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн шаардлагыг аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн хэдий ч сонгуулийн хорооны дарга нь ажлын байрандаа ирэхгүй байгаагаас шалтгаалан хуулийн хугацаанд шийдвэрлэх эсэх нь тодорхой бус болоод байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Намын хороо, "Монголоо аврах” иргэний эвсэл, Бие даагчид хамтран өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ.