|

Саффрон цэцгийн орцтой, онцгой сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ


“Улаан алт” хэмээн нэрлэгддэг саффрон буюу гүргэм цэцгийг МЭӨ 7-р зуунаас эхлэн газар дундын тэнгис болон Азийн улс орнуудад байгалийн анагаах хүчтэй ховор орц хэмээн хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Уг орц нь онцгой амт, үнэртэйгээс гадна бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд ашиг тустай тул өдгөө олон нэр төрлийн бүтээгдэхүүнд өөр, өөр үнэ цэнийг бий болгосоор байна. 
Саффрон цэцгээс зөвхөн дохиурыг нь ашигладаг тул одоог хүртэл дохиурыг нь гэмтээхгүйн тулд гараар түүдэг байна. Нэг цэцэг нь ердөө 2-3 хан ширхэг  дохиуртай бөгөөд 160-180 мянган цэцгээс  нэг килограмм саффроныг гарган авдаг. Тийм ч учраас энэ цэцэг нь дэлхий дахинаа үнэтэй түүхий эдийн нэгд яах аргагүй тооцогддог байна. 
Саффрон цэцгийг дэлхий даяар хоол хүнс, уух зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүндээ орц найрлага, амтлагч болгон ашиглахаас гадна эрүүл мэндийн чиглэлээр ч ашигладаг байна. Энэхүү цэцэг нь хүчтэй антиоксиданд үйлчилгээтэй бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг хоргүйжүүлэн бодисын солилцоог эрчимжүүлэх үйлчилгээтэй.
Биеийн эрүүл мэндийг дэмжихээс гадна сэтгэл санааны тогтвортой байдлыг хадгалах, тайвшруулах, нойрны чанарыг дээшлүүлдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг.
Ийм ховор нандин, тансаг орцыг монгол үнээний сүүгээр баяжуулан  эрч хүч, эрүүл мэндийг сэргээх  “Healthy Milk” сүүг Апу Дэйри – Монгол сүүний үйлдвэр үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж, сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ амт чанарыг нэвтрүүлжээ. 
Дэлгэрэнгүйг: FB: https://www.facebook.com/Proplus.Mongolia