|

Байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж болзошгүй


Өнөө, маргаашдаа буюу гуравдугаар сарын 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарна. Үүний улмаас цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот, суурин газар барилга байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж бэртээж гэмтээж болзошгүйг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна. 
Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд дээврийн цас, мөсөө цэвэрлэж бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөж байна.