|

Дархан-Уул: Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав



Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний түүхт 103 жил, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаартөрийн одон медаль гардууллаа. Эрхэлсэн ажилдаа эзэн болж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйиргэдэдшагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Шагналыг Дархан-Уул аймгийн Засаг даргын ологч Б.Жавхлан гардуулан өгч баяр хүргэлээ.
Үүнд:
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
1. Дархан-Уул аймгийн Дархан сумын ахмад настан Найдангийн Коля
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН
1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ахмад настан Ядамсүрэнгийн Эрхэмбаяр
2. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ахмад настан Доржготовын Байгалмаа

АЛТАН ГАДАС ОДОН
1. Дархан-Уул аймгийн Орхон сумын ахмад настан Дашдуламын Болдбаатар
2. Монгол Ардын Намын хорооны ажилтан Цэрэндоржийн Даваадорж
3. Дархан сумын 15 дугаар багийн ахмад настан Лодойн Дашдулам
4. 0243 дугаар ангийн Хилийн цэргийн ахмад хилчин Юндэнгийн Дэнсмаа
5. Дархан-Уул аймгийн Хонгор сумын ахмад настан Бат-Очирын Дорж
6. Дархан-Уул аймгийн Орхон сумын зөгийчин Балданы Сувдаа
7. Дархан-Уул аймгийн Хонгор сумын ахмад настан Гэрэлчулууны Сэлэнгэ
8. Хувиараа хөдөлмөр эрхлэгч Жанчив Шатар

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
1. Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин ГүнтэнийГэрэлмаа
2. Дархан хотын тохижилт үйлчилгээ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Зоригтын Эрдэнэбат

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
1. Онцгой байдлын газрын ахмад ажилтан Галсандоржийн Өлзийбат нарыг тус тус шагналаа.