|

Орон нутгийн волейболын тэмцээнд Дархан-Уул аймгийн С.Жанат багштайбаг тамирчдаа оролцлоо

Өсвөрийн волейболчдын ур чадварыг сайжруулж, шилдэг тамирчдыг төрүүлэх зорилготой анх 1996 онд зохион байгуулагдаж эхэлсэн мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил 20 дахь удаагаа "Янзага” зусланд амжилттай зохион байгуулагдлаа. ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит энэхүү тэмцээнд 189 багийн 1100 өсвөрийн волейболчид зургадугаар сарын 11-17-ны өдрүүдэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жил тус тэмцээн оролцогчдынхоо тоогоор шинэ рекордыг тогтоосон.

Мини волейболын УАШТ 1996 оноос эхлэн ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит болон зохион байгуулагдаж эхэлснээс хойш 20 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн. Энэхүү түүхт "20” жилийн ойг тохиолдуулан дурсгалын медаль гаргасныг ОУХМ Ж.Хаянхярваа гуайд Монголын волейболын холбооноос гардуулан өглөө.

Энэхүү тэмцээнд МУГД, Говьсүмбэр аймгийн БТСГ-ын дарга Л. Цэдэнсодном, 21-р сургуулийн багш Д.Өлзийхутаг, Багануур дүүргийн Д.Эрдэнэчулуун нар баг тамирчдаа 20 жил тасралтгүй оруулжээ. Мөн 47-р сургуулийн багш Б.Баттулга 17, Хэнтийн П.Нэргүй 15, Дундговь аймгийн багш, ОУХМ М.Гаамаа, Шавь цогцолборын О.Төгөлдөр 14, Хөвсгөл аймгийн багш Л.Оюунчимэг 13, Дархан-Уул аймгийн багш С.Жанат 12 дахь жилдээ баг тамирчдаа оролцуулсан байна. Мөн тэмцээнийг Монголын волейболын холбооны шүүгчийн зөвлөлийн дарга, Бүх ард түмний спортын XIV наадмын шилдэг шүүгч С.Мөндэлгэр, улсын шүүгч Д.Хүрэлноров нар олон жил тасралтгүй шүүн явуулжээ.

Охидын бага болон ахлах насны ангилалд М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг тамирчид алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн бага насанд Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараагийн хоёр баг эхний байруудад оржээ. Мөн Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн багууд медальт байрт шалгарсан байна. Улаанбаатар хотоос дүүрэг болон клубүүд олон баг оролцсон ч Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургууль, Б.Баттулга дасгалжуулагчтай "Хасумегастарс” клубын багууд хүрэл медальтай буцжээ.

"Өнгөрсөн онд 131 багийн 700 гаруй өсвөрийн тамирчид оролцож байсан. Тэгвэл энэ жил 189 багийн 1100 тамирчид ирлээ. Зарим багт 6 -8 настай хүүхдүүд оролцохоор бүртгүүлсэн байсан. Нийт зургаан хоногт 521 тоглолт болж, медальтнууд тодорлоо. Цаг агаар сайхан байсан болохоор тоглолтууд хойшлогдоогүй. Олон шилдэг багууд оролцлоо. Мөн шинээр багууд хүч түрэн гарч ирж байна. Увс, Өвөрхангай зэрэг бусад бүх аймгаас багууд ирлээ. Алс хол гэлтгүй Баян-Өлгий аймгаас гурван баг ирсэн. Мөн анх удаа Дорнод, Сүхбаатар аймгаас оролцсон. "гэж тэмцээний ерөнхий шүүгч С.Мөнхдэлгэр хэллээ.

Тэмцээний дүн гарахад охидын бага болон ахлах насны ангилалд М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг тамирчид алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн бага насанд Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараагийн хоёр баг эхний байруудад оржээ. Мөн Дундговь, Хөвсгөл аймгийн багууд медальт байрт шалгарсан байна. Улаанбаатар хотоос дүүрэг болон клубүүд олон баг оролцсон ч Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургууль, Б.Баттулга дасгалжуулагчтай "Хасумегастарс” клубын багууд хүрэл медальтай буцжээ.

ДҮН:

Бага нас:

Охид:

  1. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг
  2. н.Отгобаатар дасгалжуулагчтай Төв аймаг Цээл охидын баг
  3. Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 21-р сургууль
  4. Г.Хатантуул дасгалжуулагчтай Ховд аймгийн 6-р сургуулийн баг

Хөвгүүд:

  1. Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараа 3-р сургууль 3-р баг
  2. Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараа 3-р сургууль 4-р баг
  3. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг

Ахлах нас:

Охид

  1. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг
  2. н.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Хэнтий аймаг
  3. Д.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дундговь аймгийн БТСГ

Хөвгүүд

  1. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг
  2. н.Оюунчимэг дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг
  3. Б.Баттулга дасгалжуулагчтай Хасумегастарс

Мини волейболын УАШТ-ийн 20 жилийн ойг тохиолдуулан өсөх ирээдүйтэй 20 тамирчныг шалгаруулсан юм. Ингээд шилдэг 20-д багтсан тамирчдыг танилцуулья:

ХӨВГҮҮД:

Ахлах нас: М.Санжсүрэн /Төв Цээл/, А.Мөнхбат /Булган/, Б.Сумъяа /Хасу Мегастарс/, Т.Билүтэй /Хэнтий/, З.Өсөхбаяр /Хөвсгөл/

Бага нас: М.Уранбаяр, З.Хүслэн, Ц.Мягмарсүрэн /гурвуул Зүүн хараа, 3 сургууль/, А.Дүгэрсүрэн /Дундговь/, М.Ананд /1-р сургууль/

ОХИД:

Ахлах нас: Ц.Энхжин / Дархан Бурхантын "Харцага” баг/, Б.Болор /Говьсүмбэр/, Б.Мөнхчимэг /Дундговь БТСГ/, М.Мөнх-Ану /Хэнтий/, Э.Анударь /Дундговь/

Бага нас: М.Энхжин  /БЗД 21-р сургууль/, О.Мөнхтамир /Дундговь/, Б.Баасан /Төв цээл/, С.Нарангуа /Хилчин/, Б.Эрдэнэсувд /Ховд/ нарын 20 тамирчин өсөх ирээдүйтэй тамирчнаар тодорлоо.

 

БАГА НАС: Хүрэл медальт Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 21-р сургуулийн баг.
БАГА НАС: Хүрэл медальт Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 21-р сургуулийн баг.

 



 

Ж.Хаянхярваангийн нэрэмжит УАШТ-ий медальтнууд тодров

image/2016/06/18/cyql4z4d1m1enw95/13406810_474502422753246_5166113483414320579_n
image/2016/06/18/1wwbc6n1rkxu1jn4/13407203_474502846086537_5199454047565287339_n
image/2016/06/18/q544hdbkuh3agamu/13407315_474502246086597_5344470515348763005_n
image/2016/06/18/f7li6646wjdv8r4y/13413509_474505282752960_5041933709093929325_n
image/2016/06/18/qmrtspj2nino8aw6/13413795_474502839419871_7848067626324793391_n
image/2016/06/18/jhihzffreiy18zoh/13417501_474502429419912_8285031692558436463_n
image/2016/06/18/l6uoh7ins9tul8ey/13418710_474502249419930_8871260384147701369_n
image/2016/06/18/jquxv28salb458mu/13428625_474502596086562_2680563987230154026_n
image/2016/06/18/7k49y1ta5xqn20te/13435317_474502252753263_2491776226782436585_n
image/2016/06/18/nxh4bpue1ko8idy9/13450181_474502409419914_8692315573570971826_n
image/2016/06/18/reiwl5sw53gv4jhh/13450722_474502779419877_5659053457616301276_n
image/2016/06/18/5kgc72mcdr5drjy1/13466052_474504602753028_335042308518783138_n
image/2016/06/18/f2xd6aqoaz1fdcpf/13466372_474502626086559_7003183008173159535_n
image/2016/06/18/khpnxs7zb1ff1k07/13466282_474519196084902_6890320438622028664_n
image/2016/06/18/q2u7skwzqtop58ql/13466167_474504606086361_4357907875082134712_n
image/2016/06/18/8xiqkgezvvsbr6ti/13406932_474519916084830_2737522448568148274_n
image/2016/06/18/vuwsjot8ftxeud33/13413093_474520382751450_2414360894648918069_n
image/2016/06/18/8neadsbndtqve0wz/13418930_474520366084785_5089431418566829214_n
image/2016/06/18/cc68kdn8rmtebdis/13418934_474520559418099_5237849574792681873_n
image/2016/06/18/dxduermbgrsgonq1/13427770_474520116084810_4937369915135753624_n
image/2016/06/18/nymhun3entydd3s4/13434718_474519329418222_6842998842575071649_n
image/2016/06/18/gp7hex21yxamganx/13434909_474520472751441_4562613858865367118_n
image/2016/06/18/6p0wue03jeufy70c/13445710_474520086084813_6106016465219669674_n
image/2016/06/18/v8sliv4iqu0tzl6v/13466282_474519196084902_6890320438622028664_n
Эх сурвалж: news.mn  Ч.БОЛОР   http://www.news.mn/r/306254