|

С.Жавхлан: Адууны хомоол цэвэрлэх амархан, харин..

УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр тангарагаа өргөхөөр ирэхдээ 99 морьтон дагуулан ирж олны нүдийг орой дээр нь гаргасан. Түүний эл үйлдлийг шүүмжлэх нэгэн байхад сайшаан магтах хүн ч олон байсан юм. Мөн тухайн үйл явдал нь өчигдөр цахим ертөнцийн гол сэдэв болж, иргэдийг талцуулсан. Тэгвэл шинэхэн гишүүн С.Жавхлан өөрийнхөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийн илэрхийлжээ.