|

Их Британийн нислэгийн компани согтууруулах ундааг хориглолоо

 

Их Британийн "Jet2.com” нислэгийн компани онгоцон дотор согтууруулах ундаа худалдахыг хориглосон Европын анхны компани болов. Энэ тухайгаа тус компанийнхан "Их Британийн зуны цагаар 08:00-аас өмнө өглөөний бүх нислэгийн үеэр онгоцон дотор согтууруулах ундаа худалдахыг хориглох замаар хүмүүсийн гаргадаг зохисгүй, бүдүүлэг авиртай тэмцэх нь энэ арга хэмжээний зорилго юм. Тиймээс бидний хэрэгжүүлж буй энэ арга хэмжээг дэмжин 08:00 цагаас өмнө согтууруулах ундаа худалдахгүй байхыг нисэх онгоцны буудал болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд уриалж байна” хэмээжээ. Энэ арга хэмжээ энэ сарын 8-наас эхлэн хэрэгжих гэнэ.

Их Британийн нислэгийн компани согтууруулах ундааг хориглолоо

 

Үүний зэрэгцээ нислэгийн өмнө болон нислэгийн үеэр архи, согтууруулах ундааны хууль бус хэрэглээг хориглох үүднээс нисэх онгоцны буудалд худалдсан архи, согтууруулах ундаанд зориулан битүүмжилсэн уут гаргах уриалгыг дэмжихийг тус компани агаарын тээврийн бусад компаниас хүсчээ.

Д.Заяа