|

Виз, штамп хуурамчаар үйлдэн хилээр нэвтрэхийг завджээ

 

Сэлэнгэ аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд наймдугаар сарын 8-ны шөнө Монгол Улсын иргэн О нь Е0820292 дугаарын гадаад паспортод 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ. Зөрчлийг Сэлэнгэ аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын газрын шалгагч Ц.Насанжаргал илрүүлсэн байна.

Мөн өдөр манай улсын иргэн Н нь Е1325363 дугаарын паспортанд Япон улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Д.Од