|

Өрсөлдөгчтэйгээ гар бариагүй египет жүдоч нутаг буцжээ

Өрсөлдөгчтэйгээ гар бариагүй египет жүдоч нутаг буцжээ

 

Барилдааны дараа өрсөлдөгчтэйгөө гар барихаас татгалзсан Египетийн жүдоч Ислам Эль Шебабийг нутаг буцаажээ. 34 настай египет жүдоч өнгөрсөн баасан гарагт Рио-де-Жанейро хотод эхний барилдаанд унасныхаа дараа өрсөлдөгч болох Израилийн бөхтэй гар бариагүй аж. Үүнтэй холбогдуулан түүнийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ "хатуу донгодсон” байна. ОУОХ-ныхон "Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Олимпын найрамдал, нөхөрлөлийн үнэ цэнийг энэ жүдоч уландаа гишгэж, ёс зүйгүй аашиллаа” гэжээ. Мөн Египетийн Олимпын хороо Эль Шебабийг зэмлэн буруушаасан байна. Үзэгчид ч түүнийг буруушаан хашгирч, дэвжээ рүү буцаж очин жүдогийн дүрэм журмын дагуу өрсөлдөгчтэйгээ гар барихийг шаардаж байжээ.