|

Ухаалаг утас удирддаг шивээс зохион бүтээжээ

Ухаалаг утас удирддаг шивээс зохион бүтээжээ

 

DuoSkin хэмээх энэхүү өндөр технологи бүхий шивээсийг Массачусетсын Технологийн институтын оюутан Синди Синь Лю-Као Microsoft Research компанитай хамтран бүтээжээ. Энэ нь гаднаасаа яг л хөгжмийн наадмууд дээр охидын гоёдог шивээс шиг харагдах аж. DuoSkin шивээсийг тусгай хагас дамжуулагчийн тусламжтай хийжээ.Шивээсэнд хүрснээр ухаалаг утасныхаа дэлгэцийг асааж, түгжиж, дууг нь чангалж эсвэл багасгаж болох гэнэ. Мөн таны утсанд ирсэн мэдээллийг хүлээн авах боломжтой. Үүнээс гадна, тухайн хүний биеийн хэмийг хэмжиж, эрүүл мэндийн байдлыг илтгэх чадвартай гэнэ.Одоогийн байдлаар энэхүү шивээс нь өөр олон үйлдэл хийж чадахгүй боловч цаашдаа бүр ч ихийг удирдах боломжтой болох аж.

Д.Од