|

“Дулаан Шарын гол” ТӨХК-ний засварын ажил хүндрэлтэй байна

“Дулаан Шарын гол” ТӨХК-ний засварын ажил хүндрэлтэй байна

 

Шарын голчуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад "Дулаан Шарын гол” ТӨХК-ийн тоног төхөөрөмжийн засварын ажил гол анхаарал татаж буй асуудал болоод байгаа аж. Учир нь Эрчим хүчний яамнаас тус байгууллагад оруулах 143 сая төгрөгийн санхүүжилт ес, аравдугаарсард хуваарилагдсанаас болоодгол засварын ажлууд зогссон гэнэ. Тухайлбал,зуухны өрлөг засвар, дулаан дамжуулах төв шугамын тулгуурын гэмтсэн хэсгийн засварын ажлууд төсөв хөрөнгөгүйгээс шалтгаалан хүлээгджээ. Харин дулааны станцын туслах тоноглолын урсгал засвар бүрэн хийсэн, дулаан дамжуулах төв шугамаас 15 метр шугамыг сольжээ.