ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

10 дугаар сарын агаарын температурын дундаж нь олон жилийн /1984-2013/дунджаар 1.7-2.0 градус дулаан байдаг. Гэвч жил бүр адил байдаггүй. Тухайлбал: 1990, 1998, 2006, 2011, 2014, 2015 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.6-3.5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур 20-26 градус хүрч дулаарч байсан бол 1987, 2000, 2002 онд олон жилийн дунджаас 2.3-4.5 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур 20-25 градус хүрч хүйтэрч байжээ. Хур тунадас олон жилийн \1984-2013 оны\ дунджаар 8-12 мм. Гэвч 1987 онд нийт нутгаар олон жилийн дунджаас 5 дахин их, 1986, 1988 онуудад ихэнх нутгаар 2008, 2013 онд жилийн дунджаас 2-4 дахин их хур тунадас орсон бол 1997, 2004 онд огт ороогүй, 1985, 1991, 2003, 2005, 2015 онд ихэнх нутгаар тун бага хур тунадас орсон байна.Олон жилийн дунджаар сарын сүүлчээр 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтдог байна. Салхины хурд 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-6 удаа ажиглагддаг.

2016 оны 10 дугаар сарын цаг агаарын байдал 1993 оны 10 дугаар сарын цаг агаарын байдалтай төсөөтэй.1993 оны 10 дугаар сарын 15, 19-нд зарим газраар бороо, 16, 23, 27-нд нийт нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас Дархан суманд 1.5 мм, Хонгор суманд 2,4 мм хур тунадас унасан. Бороо орох үеэр салхины их хурд секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна. Бусад хугацаанд 3-8 м/с хүрч байв. Агаарын температур шөнөдөө 28-31-нд 10-16 градус, бусад хугацаанд 3-8 градус хүйтэн, өдөртөө 4, 5-нд 19-29 градус дулаан, 27, 28-нд 0-5 градус дулаан, бусад хугацаанд 8-16 градус дулаан байсан.

УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Дархан-Уул аймгийн нутгаар агаарын температурын сарын дундаж нь 1.7...2.0 градус буюу олон жилийн дунджийн орчим дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ олон жилийн дунджийн орчим буюу 8.3-12.0 мм байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийнэхээр агаарын температур (1-3 нд) шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, харин дунд үеэс бага зэрэг сэрүүсч (4-7 нд) шөнөдөө3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны эхэн болон сүүлчээр (1-3, 8-10 нд) зарим газраар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногтагаарын температур шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Эхэн болон дундуур (11-13, 14-17 нд) зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно.Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч (24-27 нд) шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Эхэн болон эцсээр (21-23, 28-30 нд) нийт нутгаар цас орно.

Салхи нэг, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр (1-3, 4-7, 21-23, 24-27 нд) зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2016 оны зуны улирлын цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэлцээ муу гарсан зарим сумдын нутгаар мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд одооноос анхаарч ажиллахыг зөвлөж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА