24 дүгээр цэцэрлэгийн орчинд мод тарив

 

Ээлтэй орчин зорилтын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад орсон 24 дүгээр цэцэрлэгийн орчинд өнөөдөр /2016.10.05/ аймгийн Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Японы "Жагмо” нийгэмлэгийн тэргүүнИто Ёошио тэргүүтэй холбогдох хүмүүсмод тарилаа. Энэхүү ажлыг Японы "Жагмо” нийгэмлэгийнгурван сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд нарс, агч, гацуур, хайлаас зэрэг 11 төрлийн 574 ширхэг модыг тус цэцэрлэгийн хашаанд эцэг эхчүүдийн хамтаар тарьсан юм. Ийнхүү мод тарьснаар бяцхан үрсдэээрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буйгаас гадна хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Япон Улсын "Жагмо” нийгэмлэг нь 1995 оноос эхлэн манай улсад ногоон байгууламжийг цогцлоох зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин Дархан хотыг Залуусын хот, байгаль экологийн хувьд ч моджуулж, ойжуулан ирээдүйд ЭКО хот болгон хөгжүүлэх боломж өндөр учраас2004 оноос манай хотод мод тарьж эхэлсэн тухай "Жагмо” нийгэмлэгийн тэргүүн Ито Ёошио онцолж байлаа.