Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ ТАНИЛЦУУЛСНЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл нь:

- Нийгмийн бодлогын чиглэлээр-10,

-Хот байгуулалт, тохижилт, экологийн чиглэлээр-14,

-Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр-6,

- Эдийн засгийн бодлогын чиглэлээр-8,

-Эрх зүй, төрийн байгуулалтын бодлогынчиглэлээр-7нийт5 бүлэг, 45зүйл, заалтаас бүрдэж байгаа.

Аймгийн ИТХ-ын Үндсэн чиглэлийн төсөлдаймгийн ИТХ-ын цахим сайт, фейсбүүк хуудас, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Иргэний танхимаар дамжуулан Төрийн байгууллагууд, ТББ, Иргэний нийгмийн зөвлөл, иргэдээс нээлттэй санал авсан.

Мөн үе үеийн ИТХ-ын депутат, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2-3 бүрэн эрхийн хугацаанд сонгогдож байсан ахмад туршлагатай хүмүүс, сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн саналыг чавсан.

Дээрх субъектүүдээс ирсэн 200 гаруй саналуудыг нэгтгэн, салбар чиглэл бүрээр нь ангилан, Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэлийг боловсруулахад баримтласан гол эрхзүйн актууд гэвэл:

1. УИХ-аас 2016 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтйн тухай хууль

2. УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”

3. Монгол улсын Засгийн Газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан "хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”

4. Монгол улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

5.Аймгийн ИТХ-ын 2009 оны 05/01 дүгээр тогтоолоор батлагдсан "Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого 2009-2021”

6. Аймгийн ИТХ-ын сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөр зэргийг судланбодлогын гол арга хэмжээнүүдийг тусгахыг зорьсон.

Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр боловсруулж буй ажлын хэсгийнхэнтэй ярилцаж бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх асуудлуудыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан. Үндсэн чиглэл нь аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны гол чиг баримжаа буюу бодлогын баримт бичиг учраас асуудлуудыг багцлан тусгасан. Үндсэн чиглэлийн зорилтыг Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхбодлогыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд иргэд, хамт олны бүтээлч санаачилга, идэвхитэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах,Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх гэж томъёолж өгсөн.

1.Нийгмийнбодлогын чиглэлээр Монгол улсын Үндсэн хуулинд заагдсан хүний эрхийг хангах, гэр бүлийг дэмжих, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд анхаарч, хүн амын дундаж орлоготой хэсгийгнэмэгдүүлж, иргэдийнхээ амжиргааг сайжруулах оновчтой бодлого тодорхойлоход чиглэгдсэн асуудлуудыг бодлогын хүрээнд тусгасан.

Энэ чиглэлийн хүрээнд- Боловсролын салбарын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгож, цэцэрлэгийн тоо,хүчин чадал, хамрагдалтыгнэмэгдүүлэн багш, хүүхдийн хөгжил, нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэгдсэн хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлэх

-Дарханы иргэд-Оюунлаг, Авъяаслаг хөтөлбөрийг батлан, хэрэгжилтийг эрчимжүүлж, Дарханчуудын нийтлэг үнэт зүйлс, бахархалыг тодорхойлон иргэдэд сурталчилж, санал санаачилгыг дэмжин ажиллах

-Эрүүл мэндийнтусламж үйлчилгээ,урьдчилан сэргийлэх болон оношилгоо, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах,

-Эрүүл-Дарханчууд” хөтөлбөрийг батлан, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал хандлагад төлөвшүүлэх,нийтийн биеийн таимрыг бүх нийтийн хүртээл болгох бодлого баримтлах

-Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесэрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжин, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх

-Ахмад настны асаргаа, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, 45-аас дээшнасны иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар "Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийгбатлан хэрэгжүүлэх

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн төв байгуулахыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдийг нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлэх бодлого баримтлах

-Тендэрийн шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр явуулж, шударга өрсөлдөөнийг бий болгож, шалгаруулалтанд ялсан гүйцэтгэгч нь ажлынхаа үр дүнг тооцох, гэрээнд заасны дагуу хариуцлагын тогтолцоогбий болгох талаар санаачлагатай ажиллах.

-"Хүний хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах

-"Залуучуудын боловсрол, хөгжил” хөтөлбөрийг баталж, хүүхэд залуучуудын

хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого баримтлах

-Үндэсний уламжлалт болон орчин үеийн мэдлэгийг дээдэлж,соёл урлаг, нийтийн биеийн тамир, спортыг дэмжин хөгжүүлэх, орчин үеийн аливаа мэдлэг, бүтээлийг дэмжиж, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, судлах, сурталчлах, эрхэмлэн дээдлэх, соёлтой харилцааны нийтлэг хэм хэмжээг төлөвшүүлэх бодлого баримтлах

2. Хот байгуулалт, тохижилт, экологийн чиглэлээр- Дарханчуудын эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах тохилог орчин нөхцлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалж, байгаль хамгаалахад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлого, чиглэлүүдийг тусгасан.

-Дархан-Уул аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн саналд тулгуурлан тодотгож, хотын барилгажилтын чиг хандлага, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг батлаж хэрэгжүүлэх

-Хотын ерөнхий төлөвлөлтийг сайжруулж, "Жишиг хороолол”, "Тохилог хороолол” төслүүдийг хэрэгжүүлж, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж,иргэдийн санал санаачилгад тулгуурлан хөгжүүлэх бодлого баримтлах

- Газрын бүсчлэл, үнэлгээний системийг боловсронгуй болгон, газрын харилцааны шинэчлэлт, газрын нэгдсэн сангийн тооллого хийж, иргэдэд шинээр газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахыг бодлогоор дэмжих, хяналт тавьж ажиллах

-Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зайлшгүй шаардлага, ард иргэдийн хэрэгцээнд үндэслэн нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлоход мэргэжилтнүүд, иргэд, эрдэмтэн мэргэд, шинжээчдийн саналыг тусгах, бүсийн аймгуудтай эдийн засаг, нийгэм, байгаль орчны хамгаалалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримтлах

-Орон сууцны хорооллын болон гэр хорооллын дахин төлөвлөлт,инженерийн нэгдсэн хангамжийг сайжруулах, хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхбодлого баримтлах,

-Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хотын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрлэн дохиог сайжруулах, зам засварын ажлын чанарыг сайжруулж,хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэхбодлого баримтлах

-Хот орчмын ногоон бүсийг хамгаалалтанд авах, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн арчлан хамгаалж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг урамшуулах тогтолцоог бий болгох

-Ундны усны эх үүсвэр болон усны нөөцийг хомстол, бохирдлоос хамгаалах арга хэмжээг сайжруулан, эко систем, унаган байглийн тогтвортойф байдлыг хангах

-Агаарын бохирдлоос хамгаалах, утаагүй зуух, бүрэн шаталттай түлшээр хангах ажлыг дэмжиж, экологийн хувьд "Эрүүл хот”болгох зорилтыг хэрэгжүүлэх

-Аймгийн хэмжээнд байгалийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх чадавхийг нэмэгдүүлэх

-Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ан амьтны мэдээллийн сантай болж нэн ховор, амьтдыг хамгаалахын зэрэгцээ усны нөөцийг хамгаалах, элсний нүүдэл цөлжилтөөс сэргийлэх хөтөлбөрийг шинэчлэн батлаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах

-Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, экологийн хувьд эрүүл хот болох зорилгоор"Шарилжгүй Дархан” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах

-Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой цогц менежментийг хэрэгжүүлэх бодлого баримтлах

-Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого батлан, орон нутгийн онцлог, давуу талд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих

3.Хүнс, хөдөө аж ахуйнчиглэлээр -Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг дэмжиж, аймгийн хүн амын хүнсний хэрэгцээг экологийн чанартай бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдсэн бодлогыг тусгасан.

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг газар тариалантай зөв хослуулж, эрчимжүүлэн хөгжүүлэх, мал аж ахуйд биотехнологийн ололтыг нэвтрүүлж, мал үржүүлгийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар малын үржлийн чанарыг сайжруулж,ашиг шимийг дээшлүүлэх

-Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх

- Усалгаатай газар тариаланг хөгжүүлж, аймгийн хүн амын үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж, зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

-Өрхийн тариаланг өргөжүүлж, эрчимжүүлэн хөгжүүлэх, жимс, жимсгэний тариалалт, нэр төрлийг нэмэгдүүлэх

-Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний ногоог дахин боловсруулах "Орхон кластер” төслийгдэмжих

-Аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хангах ажлыг дэмжиж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх

4. Эдийн засгийн бодлогын чиглэлээр:-Аймгийн төсөв, санхүү, татварын бодлогыг оновчтой тодорхойлж, аймаг, орон нутгийнхаа санхүү, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэхэд чиглэгдсэн бодлого, зорилтуудыг тусагасан.

-Орон нутгийн төсвийн тогтвортой, бие даасан байдлыг бэхжүүлж, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд дотоод болон гадаад эх үүсвэрүүдийн таатай боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах арга хэмжээгхэрэгжүүлэх бодлого баримтлах

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас тогтоодог татвар, төлбөр, хураамжийг орон нутгийн онцлогт тохируулан шинэчлэн тогтоож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх

-Төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, хөрөнгө оруулалтыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэж, аймгийн төсвийн зарцуулалтанд Төлөөлөгчид, иргэдийн оролцоотойгоор хяналт тавьж, үр ашгийг нь дээшлүүлэх,

-Шинжлэх ухаан,мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих чиглэлийг баримталж бодитой бүтээгдэхүүн, үйлчилгээ, эд баялаг, бүтээмж, ашиг орлогыг нэмэгдүүлэх чадварыг хөгжүүлэх

-Баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэл, фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг зөв хослуулан хөгжүүлэхийг дэмжиж, Монгол хүний чадавхи дээр тулгуурлан олон улсын түвшинд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримтлах

-Эдийн засгийн хувьд үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал сортыг нутагшуулан үр сортын аж ахуй, үрийн тариаланг хөгжүүлэхийг бодлогоор дэмжих

-Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогыг баримталж эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар хөхүүлэн дэмжих, олон улсын санхүү, хамтын ажиллагааны байгууллагуудтай тогтоох харилцааг эрчимжүүлж, сайн хөршийн харилцаатай орнуудтай харилцаагаа өргөжүүлэх

-Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл хяналт, зарцуулалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хяналт тавих

5. Эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын чиглэлээр:

Иргэдэд хууль тогтоомжийг сурталчилах, таниулах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй шударга, шуурхай байдлыг хангуулж хууль дээдэлсэн төрт ёсыг бэхжүүлэхэдчиглэгдэнэ.

-Монгол улсын хуулиудад орон нутгийн болон иргэдийн амьдрал, эрх ашгаас урган гарсан саналуудыг тусгуулах, хууль тогтоомж болон гарсан шийдвэрийгсурталчилах, таниулах, хэрэгжилтийг хангуулах

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагаанд мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хэвшүүлж, мэдээллийг тэгш хүртээмжтэй олж авах нөхцлийг хангуулж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдлэнхэрэгжүүлэх

-Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж Төлөөлөгчид болон ТАХ-дыг судлаач, суралцагч, хөгжлийг тодорхойлогч болгох зорилтыг тавьж ажиллах

-Аймгийн бодлого, шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодол, санал санаачилгыг тусгах зорилгоор "Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлэг хийх, санал асуулга явуулах, судалгаа авах,хууль тогтоомжийг сурталчилах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримтлах

-Иргэдийн амгалан тайван ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, ашиг сонирхолын зөрчил, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх арга хөтөлбөрийг батлан, хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх

- Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн Иргэдийн Нийтийн Хурлын ажилд мэргэжил арга зүйн зөвлөлгөө, туслалцаа үзүүлж, Хурлын боловсон хүчнийг мэргэшүүлэх, сургах, чадваржуулах тодорхой ажил зохион байгуулж, ажиллах нөхцлийг сайжруулах,

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах, хөгжсөн орнуудын болон бусад аймгуудын туршлагаас суралцах боломжийг олгох, цаг үеийн мэдээ мэдээллээр хангах, сургалт семинарыг тогтмол зохион байгуулах чиглэлийг хэрэгжүүлж ажиллана.