Өнөөдөр Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр

 

НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 2009 оны 200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг "Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр аймгийн ОБГ-аас Гамшгийн эрсдлийг бууруулах ач холбогдлыг ЕБС-ын сурагчдад танин мэдүүлэх зорилготойгоор Олон нийтэд аюулгүй амьдрах боловсрол олгож, дадлагажуулах өдөрлөгийг Найрамдал талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд ОБГ-ын хэмжээнд авран хамгаалах үйл ажиллагаандоролцдог хүн хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тусгай зориулалтын авто машиныг иргэд олон нийтэд сурталчлахаас гадна үзүүлэх дадлага сургууль хийснээрээ онцлог боллоо.

Мөн үеэр Ерөнхий боловсролын сургуулийнАврагч бүлгийн хүүхдүүдийн дунд "Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохиолоо. Энэ нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хариу арга хэмжээ авах мэдлэг дадлагаа бататгасан үр дүнтэй ажил болсон юм.

Аймгийн ОБГ нь 168 мэргэшсэн аврагчтай бөгөөд энэ жил тусгай зориулалтын зургаан машиныг улсын төсвийн хөрөнга оруулалтаар нийлүүлэн хүчин чадлаа нэмэгдүүлснээр нийт 20 гаруй тусгай зориулалтын авто машинтайгаар ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна.