|

Дархан, Сэлэнгэ, Архангайн замыг нээлээ

Дархан, Сэлэнгэ, Архангайн замыг нээлээ

 

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэний улмаас Улсын хэмжээний авто замуудыг хаагаад байгаа.

 

Харин одоогийн байдлаар замууд нээгдэж байгаа талаар Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Дархан-Сүхбаатар чиглэлд өнөө өглөөний байдлаар замд хаагдаж боогдсон газар байхгүй зам даваа саадгүй байна. 

Зам руу шуурсан цас, мөн зорчих хэсэг дээр тогтсон цасыг цасны машинаар шүүрдэж цэвэрлэсэн. 

Дархан-Сүхбаатар чиглэлийн тужийн нарсны зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч тээвэрчид та бүхэн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. /Сэлэнгэ АЗЗА/


\\\\\\\