|

Эрчим хүчний сайд Дархан-Уул аймагт ажиллав

 Эрчим хүчний сайд Дархан-Уул аймагт ажиллав
Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт ажиллаж өвөлжилтийн бэлтгэлтэй танилцжээ. "Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл 98 хувьтай, 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна.  Дархан хотын дулааны 2,7 км шугам элэгдэлд орж, ачааллаа даахгүйд хүрснээс жилд 3-4 удаа цоорч байгаа тул газар дээр нь очиж ажилласан байна. "Дарханы дулааны сүлжээ” ТӨХК 14300 айл өрх, 1600 аж ахуйн нэгжийг дулаанаар  хангадаг бөгөөд энэхүү шугмыг солиулах талаар салбарын сайддаа хүсэлт гаргасан аж. Мөн Эрчим хүчний яамны ажлын хэсэг 47000 хэрэглэгчтэй "Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан байна.