|

12 сарын өрнийн зурхай


2016 оны 12 сарын өрнийн зурхайг танд хүргэж байна.

12 сар Хонины орд


Та уян хатан байж, бусдын туслалцааг авахыг санал болгож байна. Хониныхоны амьдралд томоохон үйл явдалууд маш хурдтай өрнөх болно.

        12 дугаар сард та зорилгодоо хүрэхэд хувийн ур чадвар болоод сэтгэл татам байдал тань хэрэг болно. Та уян хатан байж, бусдын туслалцааг авахыг санал болгож байна. Хониныхоны амьдралд томоохон үйл явдлууд маш хурдтай өрнөх болно. Таны хүссэн зүйл маш хурдан бүтэж, амьсгаа авах ч завдал олдохгүй нь бололтой. 

Карьер

12 дугаар сард таны карьер жилийн хамгийн өндөр үедээ ирж, бизнесийн маш ашигтай боломжууд олдох болно.

Санхүү 

Таны санхүүгийн орлого нэмэгдэх бөгөөд та шаардлагагүй зардлуудаа танаж чадвал бүх өр зээлнээсээ салж чадна.

Хэрвээ санхүүгийн хувьд бусдад туславал хариу нь зайлшгүй ирэх болно. Эрэгтэй хонинууд сарын дундуур ашигтай төсөлд нэгдэх болно. 4 дүгээр сард төрсөн хонинуудын хувьд хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байх болно. 

Хайр сэтгэл

Хостойгоо аялалаар явбал та хоёрын харилцаа гайхалтай романтик болно. Харин ганц бие хонины хувьд таны сэтгэл татам байдал бусдын анхаарлыг татаж, хостой болох боломж өндөр байна. 

Хэрвээ хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол энэ сард тохиромжтой.

Эрүүл мэнд

12 дугаар сард таны бие гайхалтай цоглог, сэргэлэн байх болно. Гэхдээ хэтэрхий олон арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцсоноор ядарч, стрессдэж болох юм. Цагийн хувиараа сайн зохицуулж, арга хэмжээнүүдийн хооронд амрахыг хичээгээрэй. Лемон, сармис, сонгино, цагаан гаа өдөр тутамдаа хэрэглэх нь таны биед сайн.

Эцэст нь 12 дугаар сард та олон гайхамшигтай арга хэмжээнд оролцож, маш их мэдлэг хуримтлуулах болно.


12 сар Үхрийн орд


12-р сард хувийн карьер болон гэр бүлдээ цаг гаргахыг одод зөвлөж байна.

        12 дугаар сард хувийн карьер болон гэр бүлдээ цаг гаргахыг одод зөвлөж байна. Таны нийгмийн амьдрал идэвхтэй болсоноор шинэ найз нөхөд, танилтай болох болно. Та өөрийнхөө дотоод ертөнцөөр аяласнаар өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж, илүү ойлгодог болно. 

Карьер

Ажлын байранд томоохон өөрчлөлтүүд болох бололтой. Танай байгуулагад маш их зүйл өөрчлөгдөх ба энэ нь танд ашигтайгаар эргэх болно. Хэрвээ та шинэ ажил хайхаар шийдсэн бол энэ сар маш тохиромтой үе юм. Ажлын орчин тааламжтай байж зорилгодоо хүрэх болно.

Санхүү 

Эргэн тойрныхондоо тусалсанаар санхүүгийн хувьд амжилттай байх болно. Хэрэггүй зардлуудаа танаж, өр зээлээ чөлөөлөхөд ашиглаарай. Таны санхүүгийн зөн совин энэ сард гайхамшигтай байж, санаанд оромгүй газруудаас орлогын эх үүсвэр олох болно. 

Хэрвээ хөрөнгө оруулалт эсвэл томоохон худалдан авалт хийх  гэж байгаа бол сарын эхэнд хийгээрэй. Санхүүгийн хамтрагч тань таныг гайхалтайгаар дэмжих болно.

Хайр сэтгэл

Хүсэл тачаалаар дүүрэн сар байх болно. Ганц бие үхрүүд таалагддаг нэгнээ өөртөө татах болно. 

Гэрлэсэн хосууд хүүхэдтэй болохыг хүснэ. Зүрх сэтгэлийн тогтвортой байдал таны амьдралд ямар нэгэн байдлаар маш хүчтэй нөлөө үзүүлэх нь. 

Эрүүл мэнд

12 дугаар сард жин хаях эсвэл муу зуршилаасаа салахад маш тохиромжтой. Ус сайн уувал таны оюун ухаан болоод, биед маш сайн нөлөөтэй. Эрэгтэй үхрүүдийн хувьд эрүүл чийрэг хүчтэй байх болно.


12 сар Ихрийн орд


        Ихрүүд 12 дугаар  сард урагшлахыг хүсэж байгаа бол өөрсдийн карьертаа маш болгоомжтой хандаарай. Нийгмийн харилцаа идэвхтэй байж, амьдралд давамгайлах тул таны хайр сэтгэл харилцаанд нөлөөлөх болно. Харин та хамтрагчаа жаргалтай байлгахын тулд маш их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. 

Карьер

Төлөвлөснийхөө дагуу өөрийнхөө карьеартаа өөрчлөлт хийж эхлэхэд хамгийн тохиромжтой үе. Ажил мэргэжил болоод албан байгуулагын хувьд сэлгээ хийх гэж байгаа бол зориглоод хөдөлж эхлээрэй. 

Шинээр бизнес эхлэх гэж байгаа бол маш сонирхолтой байх болно. Сарын дунд хүртэл шинэ ажил хайхад тохиромжтой.

 Санхүү 

12 дугаар сард санхүүгийн байдал тогтвортой байх бөгөөд мөнгөний урсгал тасрахгүй.  Гэвч таны хамтрагчийн санхүүгийн байдал тогтвортой бус байснаас та түүнд тохируулах хэрэг гарна. Долоо хоногийн эхээр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байх болно. 

Бяцхан ихрүүдийн хувьд санхүүгийн гайхамшигтай санаа төрнө. 

Сарын эцсээр валютын ханшын өөрчлөлтийг ашиглан орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Та орлогоо өсгөснөөр өрөө дараад зогсохгүй нэмэлт ашиг олох болно.

Хайр сэтгэл

Энэ сард маш олон арга хэмжээ, баяр цэнгүүн тохиолдох болно. Ганц бие ихрүүдийн хувьд өөрсдийн ажлын карьераа хөөхийн зэрэгцээ романтик харилцаа ажил дээр үүсэх болно.  

Гэрлэсэн хосууд амралтаа авч, аялалаар явж өөрсдийн харилцааг илүү дотно болгоорой. Тэгсэнээр магадгүй танай гэр бүлд нэгэн шинэ гишүүн бэлэглэж болох юм. 

Харин үерхэлийн шатанд байгаа ихрүүдийн өмнө том сорилт хүлээж байна, гагцхүү жинхэнэ харилцаа л тэсэж үлдэж чадна. 

Эрүүл мэнд

Энэ сард эрүүл мэндийн хувьд болгоомжтой байгаарай. Олон нийтийн арга хэмжээ болоод дотно харилцаа таны хамаг эрч хүчийг шавхах болно. Зөв хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийхийг одод зөвлөж байна. 

Эцэст нь таны карьер ажил үйлс өсөх хэдий ч эрүүл мэндээ орхигдуулж болохгүй шүү. 


12 сар Мэлхийн орд


        12 дугаар сард мэлхийн ордныхон ажил мэргэжлээс илүүтэй гэр бүл, үр хүүхэддээ анхаарал хандуулаарай. Зорилгодоо хүрэхийн тулд танил тал, бусадтай харилцах ур чадвараа ашиглаарай. 

Одоо бол эрх дураарай байж, гомдол мэдүүлэх үе биш. Та уян хатан байж, бусадтай хамтран ажиллаж ашиггүй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлээрэй. Хэрвээ аялах гэж байгаа бол сарын эцсээр тохиромжтой.  

Карьер

Ажлын байран дээрээ амжилт гаргахын тулд та маш их ажиллах шаардлага гарна. Олон боломж олдох хэдий ч завгүй байх бололтой. 

Санхүү 

12 дугаар сард таны санхүүгийн нөхцөл байдал гайхамшигтай байх болно. Ажил мэргэжил дээрээ мэргэжлийн байж,  ашиг орлогоо нэмэгдүүлэх болно. Сарын гурав дахь долоо хоногоос аялал жуулчлал, банк болоод эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байх болно. Таны хамтрагч санхүүгийн хувьд таныг бүхий л талаар дэмжих болно. 

Хайр сэтгэл

Гэр бүлийн дотоод харилцаа найрсаг, сайхан байх болно. Хайр дурлалын хувьд  маш романтик, хүсэл тачаал давамгайлсан байна. Гэхдээ гэр бүл болоод хайр дурлалын харилцаагаа гайхалтай байлгахын тулд санхүүгийн хувьд нэлээдгүй зардал гарна.

Эрэгтэй мэлхий нарын хувьд нөхцөл байдлыг гартаа авахыг одод зөвлаж байна. Гэрлэсэн хосууд энэ сард маш аз жаргалтай байх болно. Шинэ гишүүний мэдээ дуулгаж мэднэ. 

Эрүүл мэнд

Сарын сүүл хүртэл таны бие хаа сул байх тул эрүүл мэнддээ маш сайн анхаарна уу. Хэрвээ та түүхий мах болоод талхнаас татгалзаж чадвал ихээхэн тустай байх болно. Хатаасан жимс сайн хэрэглээрэй тэгсэнээр дархлалын системээ сэргээж чадна. 

Эцэст нь энэ сард танд гадны туслалцаа дэмжлэг ихээхэн хэрэг болох нь байна.


12 сар Арслангийн орд


Зорилгодоо хүрэхийн тулд бусдын туслалцааг аваарай. Өөрийн хэт амбицтай чанарыг дарж, хамтран ажиллах шаардлагатай.

        12 дугаар сард арслангийн ордныхон сэтгэл зүйн хувьд тогтвортой байх болно. Ажлын байран дээр хичээл зүтгэл гаргаснаар танд дотоод баяр баясгаланг авчрах болно. Гэр бүлийн асуудалд бүгд хяналтанд байгаа хэдий ч тэдэнтэй эвтэй байгаарай. Харин карьер үргэлж хоёрт тавигдах ёстой шүү. 

Зорилгодоо хүрэхийн тулд бусдын туслалцааг аваарай. Өөрийн хэт амбицтай чанарыг дарж, хамтран ажиллах шаардлагатай.  

Карьер

Энэ сар ажил хайх, шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх юм бол сарын сүүлээр амжилттай хэрэгжих болно.  

Санхүү 

Шинэ санхүүгийн төлөвлөгөө хэрэгжүүлэх нь амжилттай хэрэгжиж, ашиг сүүлд орж ирнэ. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт сарын сүүлээр хийвэл ашигтай. Бүтээлч ажил эрхэлдэг арслангууд маш амжилттай байх болно.

Хайр сэтгэл

Ганц бие арслангуудын хувьд маш их боломжууд гарч ирэх бөгөөд үр дүнд нь дотно харилцаатай болж, эсвэл гэрлэх болно. Харин олон нийтийн үйл ажиллагаа таны одоогийн хайр дурлалын харилцаанд саад болно. Харин эрслэнгүүдийн хувьд хүүхэдтэй болоход тохиромжтой. 

Эрүүл мэнд

Сарын турш таны эрүүл мэнд маш сайн байх болно. Удаан хугацаанд таныг өвдөөж байсан өвчлөл гайхамшигтайгаар алга болох болно. Харин зөв хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийснээр эрүүл мэндээ илүү сайжруулах боломжтой. 

Эцэст нь энэ сард таныг гайхалтай харилцаа, эрүүл бие хаа хүлээж байна.  


12 сар Охины орд


Зан аашаа маш сайн хянаж нөхцөл байдалд тохируулж харьцахыг хичээгээрэй.


        12 дугаар сард охины ордныхоны хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүл байх болно. Гэр орондоо засвар хийж эсвэл шинэ тавилга аваарай. Есдүгээр сард төрөгсөд амжилттай байж хүсэл тань биелэх болно. Зан аашаа маш сайн хянаж нөхцөл байдалд тохируулж харьцахыг хичээгээрэй. 

Карьер

Эрх дураараа тааваараа байдлаа хянаж илүү эв найрамдалтай байгаарай. Одоогийн бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дотоод зан чанараа дээд зэргээр хяна. 

Санхүү 

Санхүүгийн хувьд гайхамшигтай сар байх ба гэр бүлийнхнээсээ багагүй туслалцаа авах бололтой. Өдөр тутмын амьдралдаа хэрэгцээгүй зардлыг танаж хаяснаар санхүүгийн хувьд ашигтай байж чадна. Охины ордныхон нэмэгдэл ашгаараа өрөө төлөхийг одод зөвлөж байна. Үл хөдлөх зуучлалын наймаа хийвэл ашигтай байж чадна.   

Хайр сэтгэл

Гэр бүлийн дотоод уур амьсгал зөрчилдөж мууцалдах хэдий ч эцэст нь учир зүйгээ олж бүгд эвтэй байх болно. Харин хайртай хүнтэйгээ хэрхэн харьцах бэ? гэдэг энэ бүхний гол түлхүүр мөн.

Ганц бие охины ордныхон ажлын байран дээр хайр дурлалтайгаа учирч магадгүй. Харин хүүхэдтэй болох эсвэл гэрлэлтэд яарах хэрэггүй. Хэрвээ таны хуучин хамтрагч өмнө нь таныг мэхэлж байсан бол эргэж нийлэхгүй байхыг одод зөвлөж байна. 

Эрүүл мэнд

Та ажил мэргэжил дээрээ ухаалаг хандаж зөвхөн чухал шаардлагатай ажил дээрээ анхаарлаа хандуулаарай. Ингэж сайн амарч чадснаар стрессээс хол байж чадна. Иог хийж, алхаж эрүүл мэнддээ анхаараарай, сахар болон илчлэг ихтэй бүтээгдэхүүн бага хэрэглээрэй. 

Эцэст нь энэ сард гэр бүлдээ илүүтэй анхаарал хандуулж, өөрийн карьерыг хойш тавих хэрэгтэй бололтой.


12 сар Жинлүүрийн орд


Жинлүүрийн ордныхон ажил мэргэжлээ хойш тавьж гэр бүлдээ илүү анхаарал хандуулаарай


        12 дугаар сард жинлүүрийн ордныхон ажил мэргэжлээ хойш тавьж гэр бүлдээ илүү анхаарал хандуулаарай. Гэвч таныг маш их олон нийтийн арга хэмжээ сатааруулах болно. Хувийн хичээл зүтгэл амжилт бага олох тул аливаа ажлыг гүйцэтгэхдээ бусдын туслалцааг аваарай. Өөр дээрээ үнэлэлт, дүгнэлт хийж аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөх гээд үзээрэй. Эрчимжүүлсэн курсэд хамрагдсанаар өөрийн мэдлэг боловсролыг тэлэх боломж олдоно. 

Карьер

Энэ сард ирээдүйн карьерээ төлөвлөхөд цаг хугацаа, хичээл зүтгэлээ зарцуулаарай. Зайлшгүй ирээдүйн суурьтай, сайн төлөвлөгөө шаардлагатай байгааг одод зөвлөж байна.

Санхүү 

Ашиг орлогын хувьд энэ сард алзахгүй. Хамтрагчийнхаа санхүүгийн байдлыг хянах шаардлага гарна. Үйлчлүүлэгчтэйгээ үр дүнтэй харилцаа тогтоох, борлуулалт, зар сурталчилгаа хийхэд мөнгөө зарцуулаарай. Ингэснээр сарын сүүлээр таны санхүүгийн байдал нэмэгдэх болно. 

Хайр сэтгэл

Хайр дурлал таныг хөөж байна, гэвч дотно харилцаа холбоо үүсгэхэд төвөгтэй байх болно. Ганц бие жинлүүрүүдийн хувьд ажил хэргийн харилцаанаас болзоонд уригдаж болох юм. 

Хэрвээ хайртдаа итгэлтэй байгаа бол жирэмсэн болох цаг нь ирж. Харин ганц бие жинлүүрүүдийн хувьд оюунлаг, чадварлаг ярилцагчтай болзохыг хүснэ.    

Эрүүл мэнд

Сайн унтаж амарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр таны эрүүл мэнд маш сайн байх болно. Тохирсон хэмжээний алим, загас, олив хэрэглэх юм бол таны биенд сайнаар нөлөөлөх болно.

Эцэст нь энэ сард аялалаар явж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлээрэй. 


12 сар Хилэнцийн орд


        12 дугаар сард хилэнцийн ордныхон карьераа хойш тавьж, гэр бүлдээ анхаарлаа хандуулаарай. 

Сарын гурав дахь долоо хоног хүртэл санхүүгийн нөхцөл байдлаас болж гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох байдал үүснэ. Энэ сард хүсэл мөрөөдлөө дагах уу, эсвэл бууж өгөх үү гэдгээ шийдэх болно. Хүсэл мөрөөдлөө тэлж суралцахыг хүсвэл санхүүгийн хувьд тохиромжтой үе тохиож байна.  

Карьер

Сарын 21-ээс хойш эрчимжүүлсэн курс эсвэл мэргэжлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах боломж олдоно. Энэхүү сургалтад хамрагдсанаар таны ирээдүйн бизнес эсвэл карьерт маш сайн нөлөө үзүүлэх болно. 

Санхүү 

Энэ сард таны санхүүгийн нөхцөл байдал гайхамшигтай байна. Гэвч хэт их олсоны хэрээр хамаагүй үрэлгүй, зөв хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай. Түүнчлэн хамтрагч эсвэл олон нийтийн арга хэмжээнд орлогоо зарцуулахыг одод зөвлөж байна. 

Танд гэр бүлийн гишүүн эсвэл санхүү, татварын нөхцөл байдал туслалцаа үзүүлнэ.

Хайр сэтгэл

12 дугаар сард хилэнцүүд гайхалтай романтик байх болно. Ганц бие хилэнцүүд мөрөөдлийн хосоо олно. Харин таны хайрыг татаж буй нэгэнд үнэтэй бэлэг өгөх бололтой. Түүнчлэн академик орчинд романтик харилцаа үүсэх магадлалтай байна. Таны оюунлаг байдал түүнийг татах болно.

Гэрлэсэн эсвэл дурлалт хосууд маш халуухан, эв түнжинтэй сарыг өнгөрөөх болно. Түүнчлэн хүүхэд төлөвлөхөд төгс тохирох үе байна.   

Эрүүл мэнд

Та энэ сард сэтгэл татам, эрч хүчтэй байх болно. Энэхүү эрч хүчээ спортын тэмцээн уралдаанд зарцуулаарай. Өдөр тутмын хүнсэндээ өндөг, улаан дарс хэрэглээрэй. 


12 сар Нумын орд


Боломжуудыг хүлээхээс илүүтэй, түүнийг шүүрч авахаар явбал ялалт таны талд байна

        12 дугаар сард нумын ордныхон гадаад төрх, өнгө үзэмжээс илүүтэй дотоод гоо үзэсгэлэндээ анхаарах болно. Эрх чөлөөтэй, өөртэй итгэлтэй байдал энэ сард  давамгайлах болно. 

Боломжуудыг хүлээхээс илүүтэй, түүнийг шүүрч авахаар явбал ялалт таны талд байна. Өөртөө үнэтэй зүйл худалдаж авч хөрөнгө оруулалт хийхийг одод зөвлөж байна. Мөн аялалаар явбал гайхамшигтай цагийг өнгөрөөх болно.  

Карьер

12 дугаар сард төрсөн нумынханы хувьд карьер чухал биш байх болно. Гэсэн хэдий ч ажлын байрнууд нээлттэй байна. Хэрвээ мэргэжлээ сонгох гэж байгаа болгоомжтой хандаарай. Ажил болоод бизнесийн орчин танд стресс үүсгэх болно.

Санхүү 

Энэ сард санхүүгийн хувьд тийм ч тааламжтай биш байна. Таны орлогын эх үүсвэрийг ямар нэгэн зүйл хаасан бололтой.  

Хэрвээ ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл маш сайн судалж, шинжээрэй. Сарын сүүлийн долоо хоногт эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс зугтаарай.

Хайр сэтгэл

Таныг хайрын бурхан тэнгэр хөөж байна. Гэхдээ дурлалт хосуудын зөрчилдөөн их байх бөгөөд хурим хийх болоод хүүхэдтэй болоход тохиромжгүй үе байна. Харин жинхэнэ дурлалт хосууд л энэ үеийг тэсэж үлдэж чадна. 

Гэрлэсэн нумынханы хувьд хамтрагч тань аз жаргал бэлэглэх болно. Сарын сүүлийн долоо хоногт гэр бүлийн гишүүн тааварлашгүй зан характер гаргаж магадгүй тул та тэвчээртэй байгаарай.    

Эрүүл мэнд

Энэ сард таны эрүүл мэнд, биеийн байдал гайхамшигтай байх болно. Та өөрийн гадаад төрхөндөө ихээхэн анхаарч, цаашлаад үрчлээ, батгандаа анхаархыг зөвлөж байна. 

Эцэст нь энэ сард та өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө эрхлүүлэх гээд үзээрэй.


12 сар Матрын орд


        12 дугаар сард матарын ордныхон хувьд гэр бүлээс илүүтэй хувийн амьдрал нэгт тавигдах болно. Матарын ордныхон хэтэрхий эрх чөлөөтэй байх тул бусдыг гэмтээхвий гэдгээс болгоомжлоорой. Та шашин шүтлэгтэй холбоотой үйл ажиллагаанд хамрагдаж,  сүм хийдээр зочлох бололтой. 

Одод таныг өөрийнхөө мөн чанарыг илүүтэй таньж, оршин тогтнож буй жинхэнэ утгаа олох болно гэж тодорхойлж байна. Таны зөн билэг дээд цэгтээ тулж, ирээдүйд болох алхам бүрээ тодорхойлох болно. 

Карьер

12 дугаар сард ажил мэргэжлийн хувьд та сэтгэл хангалуун байх болно. Таны албан тушаал, нэр хүнд дээд цэгт хүрэх болно. Түүнчлэн таньд илүү сайн ажлын санал ирж, бизнесийн боломжууд нээгдэх болно. 

Санхүү 

Та энэ сард санхүүгийн хувьд төвөгтэй байдалд орох ба энэхүү төвөгтэй үеийг бусдын тусламжтайгаар давах гээд үзээрэй. 

Хайр сэтгэл

Хайр дурлалын хувьд хүсэл тачаал ихтэй сар байна. Матаруудын хувьд сэтгэл санаагаа цэгцлэн бүх зүйлийг нэг тийшээ болгоход тохиромжтой. Гэрлэсэн хосуудын хувьд хүүхэд төлөвлөх цаг нь ирсэн бололтой. 

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн хувьд огцом өөрчлөлт хийхгүй байхыг одод зөвлөж байна. Оюун санаагаа тогтвортой байлгах нь хамгийн том эмчилгээ болно. Харин таны биеийг ороож байсан өвчин зовиур гайхалтай гэмээр эдгэх болно. Хамгийн сайн эмийг та гал тогооноос олж чадна. 

Эцэст нь матрын ордныхон карьер болоод эрүүл мэндийн хувьд маш сайн байна.


12 сар Хумхын орд


        12 дугаар сард хумхын ордоныхон хувьд карьер дэвшилттэй байж гэр бүлийн бизнест туслах хэрэг гарна. Таны мэргэжлийн байдал гэр бүлийн бизнест томоохон дэмжлэг үзүүлж тэд ч бас сэтгэл хангалуун байна. Гэвч та сорилттой нүүр тулах болно. Хянамгай байж найз нөхдөөс тусалцаа авч чадвал илүү их зүйлд хүрч чадна.

Та энэ сард шинэ найз нөхөдтэй болж, цаашлаад тэдний компаниар зочилж магадгүй. Сарын турш зогсолтгүй арга хэмжээнд оролцож завгүй байх бололтой.

Карьер

Ажил мэргэжлийн хувьд таны урд хүндхэн сорилтууд хүлээж байгаа ч та амжилттай давж чадсанаар эргээд олны анхаарлыг өөртөө татаж, томоохон урамшуулал авч чадна.

Та өөрийн ажил мэргэжилд тусалж чадах хүмүүстэй харилцаа холбоо тогтооно.  

Санхүү 

Санхүүгийн нөхцөл байдал маш хангалуун байж, ашиг ихтэй байна. Таны орлого зардлаас давж, нэмэлт орлогоо хэрхэн зарцуулах талаар санаа тавих хэрэгтэй болно. Таны санхүүгийн бодлого маш сайн байна. 

Хайр сэтгэл

Хайр дурлалын талбар дээр нэгэн идэвхтэй сарыг та өнгөрөөх болно. Ганц бие хумхуудын хувьд олон романтик учрал тохиох бөгөөд танай найз нөхөд ч таныг дэмжих болно. Сарын эцсээр та үзэл бодол нийлсэн хүмүүсээрээ хүрээлэгдэх болно. 

Та магадгүй хайр дурлалын хамтрагчаа сүм хийд эсвэл бясалгалын төвөөс олж мэднэ. Харин гэрлэлт болоод хүүхэдтэй болоход тийм ч тохиромжтой биш байна.  

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг байна. Хэрвээ хоолны дэглэм баривал бүүр ч гайхамшигтай байх болно. Калор багатай хоолны дэглэм баримтлахыг зөвлөж байна. Самар, дүфү зэрэг бүтээгдэхүүнийг тохирсон түвшинд хэрэглэхээрэй. 

Эцэст нь ажил мэргэжлийн хувьд гайхалтай сар болж өнгөрнө. 


12 сар Загасны орд


Өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, хүссэн зорилгодоо хүрэх хүч чадал чамд байна. Бусдын туслалцаагүйгээр бүхнийг та гүйцэтгэж чадна.

        12 дугаар сард загасны ордныхон ажлын талбар дээр зорьсон зорилгодоо хүрэхийн тулд завгүй хөдөлмөрлөх хэрэг гарна. Өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, хүссэн зорилгодоо хүрэх хүч чадал чамд байна. Бусдын туслалцаагүйгээр бүхнийг та гүйцэтгэж чадна. Олон нийттэй харилцах ур чадвараас илүүтэй, хүчээнгүйлэн ажиллах хэрэгтэй. 

Карьер

Та энэ сард ажил мэргэжлийн хувьд хичээнгүйлэн зүтгэснээр таны албан тушаал огцом сайжрах болно. Гэвч эсрэгээрээ таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж магадгүй. Гэхдээ та карьертаа амжилт гаргаж чадсанаар тохирсон цагт гаргасан зөв шийдвэр байх болно. 

Ажил мэргэжлийн хувьд  гадаад руу аялж магадгүй гэж одод таамаглаж байна. Залуухан загаснуудын хувьд настай хүмүүсийн үгийг сонсоорой. 

Санхүү 

Гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж одод таамаглаж байна. Таны цалин нэмэгдэж дагаад ажлын байран дээрх нэр хүнд, байр суурь өсөх болно. Харин энэ бүхэнд хүрэхэд таны гэр бүлийн гишүүд болоод ахмадууд туслах болно.

Хайр сэтгэл

Сарын сүүлчийн долоо хоног хүртэл хайр дурлалын хувьд тийм ч тааламжтай биш байна. Харин ажлын байран дээр өөрөөсөө дээгүүр албан тушаалтай нэгэнтэй учир ургуулж магадгүй. Жирэмслэлттэй холбоотой мэдээ сонсож магадгүй.

Эрүүл мэнд

Хэт их ажилсанаас болж та ядарч магадгүй байна. Сайн амарч фитнессээр хичээллэхийг хичээгээрэй. Ажлын стрессд дарагдаж хэт ядрахгүйн тулд ухаалаг ажиллаарай. 

Эцэст нь загасны ордоныхон ажил мэргэжлийнхээ хувьд гайхалтай сар болох хэдий ч эрүүл мэндээ орхигдуулж болохгүй шүү.