|

СӨХ-ийн эзэмшлийн шугам гэмтэж ус алджээ


Хээтэй хорооллын 5.3 дугаар байрны шугамд гэмтэл гарчээ . Гэмтлийн улмаас тус байрны 1, 2 дугаар орцны айл өрхийн халаалт, дулааныг түр хугацаанд тасалсан байна. Уг байрны оршин суугчид СӨХ-ийн даргаа ажил хийж чадаагүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж дундын эзэмлийн шугам хоолой эзэнгүйдсэн аж.

 

Хээтэй хороололын 5.3 дугаар байрны СӨХ-ийн тараах шугамд гэмтэл гарч зоорин давхарт ус алдсан байв. Аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Захирагчийн ажлын албаны дарга Д.Батжаргал нар нөхцөл байдалтай газар дээр танилцав. Уг байрны СӨХ-ийн тараах шугам болох 50 мм-ийн 6 метр урттай шугамыг даруй солих шаардлагатай гэж ДДС компанийн инженер М.Ариунболд хэлсэн юм.

 

Орон сууцны байр ус алдаж удаан үргэлжлэх буюу 2 цагаас дээш хугацаанд байр хөлдөх аюултай гэв. Аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат хэлэхдээ: Нэн даруй мэргэжлийн байгууллага гэмтлийг засварлаж, айл өрхийн халаалтыг хэвийн горимд шилжүүлж ажиллах үүрэг өгч асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.