|

“Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны талаар мэдээлэл хийв


Аймгийн хэмжээнд 3790 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 400 гаруй ХБХүүхэд, 6200 өрх толгойлсон эх, эцэг, 8000 гаруй ахмадуудын 16 хувь нь эмзэг бүлэгт хамаардаг. Аймгийн нийт хүн амын 9,4 хувийг зорилтот бүлгийн иргэд эзэлж байна. Эдгээр иргэдэд нийгмийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн Засаг дарга санаачлан "НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ТАНД” аяныг зохион байгуулж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтсийн харъяа агентлагууд дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Тодруулбал : 
1. Боловсрол соёлын газар Боловсролын бичиг баримтыг нөхөн авах 26, суурь, бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгох сургалтанд 8 хүн бүртгэж, 25 хүнд зөвлөмж, зөвлөгөө өгч, 16хүнд сурталчилгааны материал тараасан. 
2 . ХГБХХэлтэс ХБХүүхдийн судалгаанд шинээр 9, Хүүхэд хамгааллын асуумж 84, Зөвлөмж, зөвлөгөө өгөх 171,Сурталчилгааны материал 1351тараасан. 
3. ЭМГазар Нийт 2209, илэрсэн өвчлөл шинэ 179,хуучин 750. Эмнэлэгт яаралтай 21 хүнийг хэвтүүлсэн, 5 төрлийн шинжилгээнд 1127 хүн хамруулж, 1070 сурталчилгааны материал тараасан. 
4. БТСГазар Зорилтот бүлгийнхэнд зориулсан дугуйлан секцийн талаарх мэдээлэл, зөвөлгөө 71, бүртгэлд харуулсан10, дасгал хөдөлгөөн заасан 14.
5. НДХэлтэс Даатгалд шинээр хамруулж, баталгаажуулалт хийсэн 81, хууль тогтоомжийн талаар 99 хүнд зөвлөгөө өгсөн 
6. НХҮХэлтэс Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн хамгааллын талаарх хууль тогтоомжийн дагуу 60 хүнд зөвлөгөө өгсөн. 
7. Хөдөлмөрийн хэлтэс Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг 66 хүнд өгсөн. Хорих ангиас суллагдсан 2 иргэнийг ажилд зуучилсан. 
8. ЭМ холбоо 878 хүнд үнэ төлбөргүй амин дэм тараасан байна.

"НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ТАНД” аяны нээлтийн арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодуудтай хамтран Дархан 50 цогцолборт зохион байгуулсан. ХБИргэдийн холбоод өөр өөрсдийн байгууллагын талаарх мэдээлэл бэлтгэн, өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан. Энэ үеэр тэдний тулгамдсан асуудлуудыг судлан, дараах байдлаар шийдвэрлэсэн. 

- Харааны бэрхшээлтэй хүмүүс орон нутгийн мэдээллийн хэрэгслээр цаг
агаарын мэдээг уншиж танилцуулддаггүй байсныг DBS, LXA телевизүүд рүү албан тоот явуулж, орон нутгийн мэдээний дараа цаг агаарын мэдээг уншдаг болсон. 
- ХБИргэд төрийн болон ААНБайгууллагуудаар үйлчлүүлэхэд налуу зам
байдаггүй, стандарт бус зэргээс болж, бусдын адил үйлчлүүлэх боломж байдаггүй. Иймээс барилга хүлээлцэх улсын комиссын бүрэлдхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлийг оруулж байхаар болсон. 
- Аймгийн удирдлагуудын зүгээс төрийн болон ТББ-уудыг Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авах уриалга дэвшүүлжээ. "Сэтгэлд шингэсэн үйл” нөхөрлөлийн ХБИргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн түлхүүрийн оосорыг Од , Энэрэл цогцолбор сургуулиуд өөрсдийн таних тэмдэг лого бүхий 250 ширхэг түлхүүрийн оосор худалдан авч ХБИргэдээ дэмжив.
- Дохионы хэлний сургалтыг аймгийн төрийн байгууллагуудад албан хаагчдын дунд зохион байгуулахаар болов.