|

Төрийн өмчийг үнэгүйдлээс аврах арга

 

Манайд төрийн өмчийн болон төрийн оролцоотой 94 компани бий. Тэдгээрээс долоо нь үйл ажиллагаа явуулдаггүй. Тиймээс тэдгээр үйлдвэр, компанийг татан буулгахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Засгийн газарт санал оруулсан. Энэ талаар УИХ-аар хэлэлцсэн.

 

Харин зарим аж ахуйн нэгж байгууллага тамга тэмдэг ашиглан өр, зээл тавьсан асуудал гаргасан. Төрийн өмчит болон төрийн оролцоотой ААН 2013 онд 3.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол өнгөрсөн онд 10.8 их наяд болж, өрийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Эдгээр ААН-үүд нь энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 38.6 тэрбум төгрөгийн татварын өртэй гарсан байдаг. Мөн 2012 онд тус аж ахуйн нэгжүүд нь 187.7 тэрбум төгрөгийн ашиггай ажиллаж байсан бол өнгөрсөн онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Өөрөөр хэлбэл, дээрх аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж байсан хэрнээ орон тоо, зардлаа нэмэгдүүлж ирсэн байна.

 

Иймд тэдгээр аж ахуй нэгжийн өр авлага, алдагдлыг бууруулах, менежментийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай талаар Төсвийн байнгын хорооноос хэлдэг байв.

 

Төрийн өмчийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж, үйлдвэр, компаниудыг ашиггүй ажиллаж байгаатай холбогдуулан хувьчилж, татан буулгаж байгаа. Эдийн засгаа, төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд ашигтай ажиллаж байгааг нь ч хувьчлах асуудал цөөнгүй бий. Тухайлбал, 250-350 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй төрийн банкийг хувьчилж ирэх оны төсөвт орлого оруулахаар бсшсон. Мөн 2017-2020 оны хувьчлалын чиглэл гараагүй байгаа. Хэчнээн аж ахуйн нэгж, байгууллагыг хувьчлах нь тодорхойгүй. Үүнийг ирэх сарын эхээр Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж тодорхой болгох юм. Ашиг орлого олох зорилгоор бүгдийг хувьчлах нь ч буруу. Тиймээс II, III, IV цахилгаан станц, Эрдэнэт, Дарханы цахилгаан станцыг хувьчлах тухай УИХ-ын шийдвэрийг түдгэлзүүлж, дахин хэлэлцэхээр болсон. Үүнээс гадна алдагдал хүлээсэн, өр, зээл, зардал нэхсэн төрийн өмчийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж, үйлдвэрүүд одоо ч хэл ам дагуулсаар байгаа. Тухайлбал, Сайншандын аж үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон, түрээсний мөнгө 126 сая төгрөг нэхэгдэж байгаа гэх. Гэтэл ямар ч ажилчин, хариуцах эзэн байхгүй. Зөвхөн тамга тэмдэг нь байгаа. Эргээд нөгөө юмпанийн байрны турээсийн мөнгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нэхэмжилж байгаа юм. Энэ мэт эзэнгүй өмчийн өр зээлийг эцэст нь улс төлөх болчихоод байгаа юм. Тиймээс энэ байдлыг цэгцлэх цаг аль хэдийнэ болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үүнийг цэгцлэх гол арга зам нь тооллого, бүртгэлээ хийлгэх гэж байгаа. Мөн оновчтой хувьчлал, нэгдэн нийлүүлэх, бүр боломжгүйг нь татан буулгах зэрэг ажлыг хийж байгаа.

 

Манай улс дөрвөн жилд нэг удаа улсын хэмжээнд төрийн өмчийн эд хөрөнгийг бүрггэж, тооллого хийдэг. Тэгвэл энэ жилийн тооллогоор манай улсад нийт 30 их наяд төгрөгийн төрийн өмч байгаа аж. Тодруулбал, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сувилал зэрэг төрийн өмчийн компаниуд орсон байна. Сум дундын эмнэлэг 129, сумын эмнэлэг 245, соёлын ордон 335, 25 театр зэрэг нийт 6086 байгууллага тоолжээ. Өр төлбөрөө хасвал манай улс 17 их наяд төгрөгийн өмч, хөрөнгөтэй байгаа аж. Үлдсэн буюу 13 их наяд төгрөгийн өр байна гэсэн үг. 2012 онтой харьцуулахад хөрөнгийн хэмжээ 1.8 дахин өсчээ. Хөрөнгайн хэмжээ өссөн ч ашиггай ажиллагаа төдийлөн нэмэгдээгүй. Учир нь эхнийхийг нь барьж дуусаагүй байхад их мөнгөөр хэт сшон барилгын ажил эхлүүлсэн явдал. Ингэснээр нэг зэрэг их хэмжээний хөрөнгөөр олон барилгын ажил эхлүүлж, дундаас нь санхүүжилт нь саатаж ажлаа дуусгадаггуйгээс эхлүүлсэн хөрөнгө ороод л таг зогсч байгаа юм. Тооллогын үед хөрөнгө, мөнгөний тодорхой хэмжээг эзэлдэг баршпъш салбар анхаарал татаж байна.

 

Тодруулбал, 42700 барилгын 20 гаруй мянга нь ашиглах хугацаа нь дууссан хуучин барилга. 2.5 их наяд төгрөгайн дуусаагүй барилга байгаа аж. Эдгээрээс 317 нь төрийн, 522 нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаад дуусгалгүй орхисон байна. Үүнээс гадна монцессээр барьж буй барилга, байгууламж нарийн тооллогод хамрагддаггүй учраас төрөөс их хэмжээний мөнгө гарах эрсдэл үүсч байгаа юм. Энэ тал дээр анхаарахыг Засгийн газраас чиглэл болгожээ. Одоо хэрэгжүүлэгч агентлаг ажиллах л үлдлээ. Зөвхөн барилга байшин гэлтгүй манай улсын хэмжээнд 8700 гаруй худаг тоолжээ. Эдгээрээс 874-ийг нь ашишадаггүй аж. Эдгээрийг бүщийг нь хувийн иргэд, байгууллага гаргаагүй. 87 компанийн 34 нь ашигтай, үлдсэн нь ашиггүй ажиллажээ. Ирэх оноос ашиггай ажиллах компанийн тоог хоёр дахин нэмэгдүүлж 70 болгохоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажиллах юм байна. Харин 5-6 компани ашигтай ажиллах үндэслэл байхгүй тул хувьд шилжүүлэхээр болсон.

 

Дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 442 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэлт хийсэн ч 33.7 тэрбум төгрөгийн бүртгэл нь байхгүй байжээ. Үүytэс гадна улсын бүртгэлгүй, гэрчилгээгүй хэрнээ байгууллагын данс, тамга ашишан мөнгө зарцуулж, эргээд түүнийг төрийн өмчийн хорооноос нэхэмжлэх нь цөөнгүй. Тодруулбал, 194 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлгүй байгаа аж. Энэ мэт ашигтай ажилласан нь хөрөнгө, санхүүгийн тайлангаа улсад бүртгүүлдэггүй, эзэнгүй хөрөнгө зарцуулалт, алдагдлаа эргээд төрөөс нэхдэг явдал үргэлжилсээр. Харин 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө дутагдалтай гарч, 32.6 тэрбум төгрөгийн хөрөнгө маргаантай байгаа аж. Маргаантай гэдэг нь энэ хэмжээний мөнгө орон нуггийнх уу, төрийнх үү, хувийнх уу гэдэг нь тодорхойгүй эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэсэн үг. Сонирхуулахад, өмчийг босгож, бүтээж байгаа газрын тоо ч гарсан байна. Улсын хэмжээнд төрийн байгууллагууд 118 мянган га талбайд 9676 газар эзэмшиж байгаа ч 50 орчим хувь нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Ийм байдлаас болж манай, танай газарт байшин барилга барилаа гэх мэт асуудал үүсэх нь цөөнгүй тохиолддог. Тэгвэл тухайн байгууллага үүргээ биелүүлж үйл ажиллагаа явуулж, эзэмшиж буй газраа улсад бүртгүүлэх, үүнд хяналт шаарддага тавих байгууллагын үүрэг ч дутагдаж байна гэсэн үг.

 

ТӨВСИЙН БАЙГУУЛЛАГЫН МАШИН 10 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

Улсын хөрөнгийн тооллогоор сонирхол татах тоон мэдээний нэг нь автомашины тоо. Төсвийн байгууллагууд 2012 онд 15863 машинтай байжээ. Харин дөрвөн жилийн дараа буюу энэ онд 25679 болж нэмэгджээ. Too нь нэмэгдсэний хэрээр гарааш, түлш гэх мэт урсгал зардал тэр хэмжээгээр өссөн. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 87 байгууллагад 9600 машин байгаа аж. Үүнээс суудлын машин 1200 гаруй байжээ. Тиймээс ирэх оны нэгдүгээр сард энэ олон машиныг зохицуулах шинэчилсэн шийдвэр гаргуулахаар Засгийн газарт дээрх асуудлыг оруулахаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор дурдаж байв. Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын алдагдлыг бууруулах, зардал хэмгох үүднээс машин сандал, ширээ, шинээр албан тасалгаа барих зэргийг нэмэхийг, шинээр авахыг хориглож хорооны хурлаар найман тэрбум төгрөгийн зарлага хассан байна. Энэ мэтээр хэмнэлтийг хийсэн гэнэ.



Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/