|

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна


УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2015.12.01/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийв. Уулзалтын үеэр аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг танилцуулж мэдээлэл өгөв.

Шарын голын эмнэлэг стандарт шатлалын дагуу ажиллагсдын тоог ЭМЯ-наас бууруулсан тус сумын "Тулга” сувилал хөрөнгө санхүүгийн хувьд үйл ажиллагаа доголдож болзошгүй нөхцөл байдал үүссэнийг Аймгийн СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан хэлэв. Хөгжлийн бодлогын хэлтсээс ОНХС-ийн хөрөнгө тасалдал үүсэж бүтээн байгуулалтын ажил оролцсон компаниуд гүйцэтгэлийн мөнгө авах хүлээлт үүссэн гэв.

Уулзалтын үеэр төсөв, санхүүтэй холбоотой асуудлыг хөндөснөөс гадна ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож хүндэрч байна. Иргэд банкны хүү төлбөрт дарлуулж, зээлээс зээлийн хооронд амьдарч буйг Орхон сумын Засаг дарга Б.Батбаяр хэлээд УИХ-ын гишүүдийг төрийн ордны танхимаас гарч ард иргэдийн дунд орж ажиллах хэрэгтэй гэв.

Энэ мэтчилэн тулгамдсан асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар ярихдаа: - "Аймгийн удирдлагуудтай гар нийлж нэг баг болж ажилласны хүчээр багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Уг ажлын гүйцэтгэл, хяналт тавих ажлууд харин орхигдсон тал бий. Одоо бид цаашид Дарханчуудын амьдрал ядуурлын бууруулах талд хүчээ нэгтгэн, гар нийлж ажиллана. Иргэд зээлээ төлж чадахгүй банкны барьцаанд орон сууц, хашаа байшингаа алдаж байна. Банкуудад шахалт үзүүлж, хүүгийн хэмжээг бууруулах хэлэлцээр хийнэ гэв.