|

Ууц нуруугаар тань чилж өвдөөд байна уу?

 

Өгзөгний мэдрэл — бидний биеийн хамгийн чухал, бас хамгийн урт мэдрэлийн судал юм. Судал нь ууц нурууны доод хэсгээс эхэлж өгзөг, өвдөг даган хөлийн ул хүртэл үргэлжилдэг. Салаанууд нь гарын хуруунуудад ч байдаг.

Өгзөгний мэдрэлд даралт үзүүлэхэд нуруу, эсвэл өгзөгний ар даган өвддөг байна. Энэ эмгэг нь ихэнхдээ 35-50 насныханд элбэг тохиолддог. 

Хамгийн хэцүү нь нурууны доод хэсгийн мэдрэл дарагдах нь хөл өвдөж, сүүлдээ бүр гишгэж чадахгүйд хүрэх, мөн архаг ядаргаанд оруулах эрсдэл дагуулдаг.

Иймд нурууны доод хэсгээр өвдөх нь  яаралтай эмчид хандах дохио юм. Эмчид очиж үзүүлж амжихгүй байвал энэхүү энгийн дасгалыг хийгээд үзвэл өвдөлтийг намдаах болно.

Эрвээхий дасгал

  1. Газар суугаад хөлийн улаа нийлүүлэн урдаа авна
  2. Гарын тусламжтай өлмий өсгийгөө нийлүүлээрэй. Дараа нь хөлөө биерүүгээ чадахаараа ойртуулан татна.
  3. Одоо өвдөгөө газарт хүргэх гэж оролдон дээш доог хөдөлгөнө. Хажуу талаас харахад энэ дасгал нисэж байгаа эрвээхий шиг харагддаг болохоор эрвээхий дасгал гэж нэрлэжээ.
  4. Энэ дасгалыг 30-60 секунд хийж эхлээрэй. Дасгал хийж байхдаа хамгийн гол нь тайван гүн амьсгал авах хэрэгтэй. Хийх хугацаагаа бага багаар нэмэгдүүлнэ.

Энэ йогийн эртний уламжлалт дасгал эмэгтэй хүмүүст илүү сайн нөлөөтэй.

Нурууны өвдөлтийг намжаагаад зогсохгүй, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн эвэрхий үүсэх, ууц нуруу өвдөхөөс урьдчилан сэргийлдэхээс гадна сав бэхжүүлж өгдөг, шээсний гаралт сайжруулдаг сайн үр дүнтэй дасгал юм.

Та өглөө бүр энэ дасгалыг тогтмол хийдэг болсноор өвдөлт биеийн тавгүйтэх байдал бага багаар багасаж байгааг мэдрэх болно.