|

Аймгийн Удирдах ажилтнууд зөвлөлдөж байна


Сар бүрийн эхэнд хуралдах аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн яг одоо ЗДТГ-ын хурлын танхимд болж байна. Зөвлөгөөнөөр үндсэн 5 асуудлаар мэдээлэл хийнэ. Удирдах ажилтны зөвлөгөөний эхэнд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатар мэдээлэл хийв.

Түүнчлэн Шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар, Төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны мэдээлэл, Татварын орлогын бүрдүүлэлт, өр барагдуулах ажлын талаарх мэдээллийг татварын хэлтсийн дарга Ж.Баттулга нар удирдах ажилнуудад мэдээлэл өгнө. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга үүрэг даалгавар өгөх аж.