|

Үр дүнгийн гэрээг дүгнэнэ


Монгол улсын Засгийн Газрын 2013 оны 322-р тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг.

Энэ ажлын дагуу өнөөдөр /2015.12.15/ аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээний тасагт Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдууд болон аймгийн 27 хэлтэс, газар албад үр дүнгийн биелэлтийн тайлангаа хүргүүлсэн байна.

Үр дүнгийн биелэлтийн тайланг аймгийн Засаг даргын 2015 оны А/380 тоот захирамжийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд дүгнэнэ.

zoogii

Gol n dugneh gd bga humuus n joohon tiim uu ugui yu