|

Аймгийн ИТХ-ын дарга нар Улаанбаатар хотноо ажиллаж байна

Аймгийн ИТХ-ын дарга нар Улаанбаатар хотноо ажиллаж байна

 


Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нарын аймгийн удирдлагууд Улаанбаатар хотноо ажиллаж байна.

Тэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй "Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулганд оролцож байгаа аж. 

21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, орон нутаг хариуцсан салбарын мэргэжилтнүүд оролцож буй тус чуулганд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, "Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тависан байна.